Бичгийн машин

Хуучин бичгийн машинтай болох юмсан… тэгээд л тачигнуулаад сууж байхгүй юу. Мань мэт шиг өөрийгөө хэд дахин засдаг хүнд компьютер дэмий юм аа. Зассаар байгаад сүүлдээ бүр долоон дор болгочих юм. DEL товчлуур маань элэгдлээ.

Comments

  1. Ganga

    Бичгийн машин нажигнуулж байхад бас зүгээр шүү, нээрээ арай хүчтэй цохих хэрэгтэй болохоор хурууны өндөг бага зэрэг өвдөх тал бай ж болох.

    Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

  2. sarga

    Бичгийн машин аа гэж… Өрөөнд бичгийн ширээн дээр байж байвал хэрэглэхгүй ч гэсэн чимэг болохоор эд. Ганц гэм нь delete байхгүй нь тийм юмуу даа. Тэгэхээр элэгдсэн ч гэсэн delete товчлуур байж байх нь гэмгүй байхаа 😉
    Хуучны зохиолчид дандаа л бичгийн машин тачигнуулж сууж байдаг байсан, одоо хэвээр л байх. Тангадын Галсан гуайн хүүтэй нь багын найзууд болохоор хаяа тэднийхээр ааваас нь бэргэж байгаад эсвэл аавын нь эзгүйчилж байгаад очно. Аав нь гэртээ байвал харц тулгарахгүй тактиктай 🙂 Яагаад гэвэл Галсан гуай чинь ёж үгтэй, мань мэтийг нь доор нь үгийн нуман тулгуурт оруулчихдаг болохоор тэр. гэртээ байхгүй байвал бичгийн өрөөгөөр нь заавал шагайж харах өвчтэй. Тэгээд бичгийн машиных нь ард суугаад юу ч хамаагүй тачигнуулаад бичих юм сан гэж мөрөөддөг байж билээ 😀

  3. G

    Minii bodloor bichgiin mashin iluu sonirholtoi, delete’ tovch bhgui bol bur ch sain. Aldaa gargaj tsaas urne dahiad ehelne, dahiad aldaa gargaval mon l dahiad ehlehees oor argaggui, etsest n chi aldaa gargahaa bagasgaj gart chini orj irehed barag (hervee chi bichih durtai bol shu dee) ternees oor hugjiltei nz gej barag bhgui bolno, nudehed hatuu ch, notsoldohod taatai ed gej bodjino. Bas ch ugui bidnii Word’-iin garaa yum gsndee ajliin shireenii chimeg boloh n medeejiin hereg l de. Bi aaviiha ajilaar dairaad hicheeldee yavdag blaalda, tend namaig ajliinhan n ih erhluulnee, haa saigui teneed l yavna, gehdee minii ochih durtai gazar “Bicheech …” gsn hayagtai haalga kkk.. Bicheech egchiin oroo ih sonirholtoi, tog tog chag chag duu garaad l, ter gar barag minii sanahiin computer deer bichihees ch iluu chadvarlag uran haragddag bsin bna. Delete’ tovchiig bi anhnaasaa l uzen yaddag odoo ch ter, harin backspace’-g yaaj ch chaddaguma kkk, yadjihad computer chini net ene ter gd olon yum bdag bolohoor zarimdaa sataaraad oor yum hiigeed yavaad ogdii, suugaad neh goy yum bichij bsnaa shaal oor zuil bolood yavchina. Suuldee gar bichmel hiideg bolson doo kkk..
    Neeree bodrol blog’ gej sonsoj bsnaas bish orj irj uzjigagum bilee, ene minii anhnii unshsan sedev, bas anhnii setgegdel kkk … Hundetgesen G

  4. Janjka

    Hola. Jagie маань иргээд ирсэнийг мэдээд ихэд байсав. Бичгийн машин дурсгаж өгмөөр санагдчихлаа.

  5. Post
    Author
    Jagie

    Хөөх, бичгийн машин дурсгавал асар баярлана шүү, 🙂

    Гэхдээ нээрээ бичгийн машин дээр юм бичих амаргүй байх оо, ялангуяа мань мэт шиг DEL-ын хүүхдүүдийн хувьд… DEL мандтугай гэсэн, 😀 Лаг лаг зохиолчид этэр л бичгийн машин тачигнуулаад сууж байдаг стереотип үнэн байх аа, Тангадын Галсан гуай этэр бол шууд төсөөлөгдөж байна шт.

    Мань мэт нь багаасаа асар номын байсныг хэлэх үү, дэвтэр үзэгт их дуртай байж билээ… Одоо ч гэсэн гоё цаастай, гоё дэвтэр харагдахаар л авмаар санагдаад байдаг юм \цаас нь маш чухал\. Тэгээд л гэрээр дүүрэн баахан хоосон дэвтэр. Дээр нэг хэдэн Moleskine дэвтэр авсан, одоо тэрийг л ашиглаж байх шив дээ. Гоё дэвтэр дээр юм бичих гэхээр нэг л чухал юм бичихгүй бол болохгүй юм шиг санагдаад, нэг хэсэгтээ л юм бичиж чадахгүй яваад байдаг наасан… сүүлдээ ч цагаандаа гараад grocery list-ээ бичиж этэр…

  6. sarga

    Сая дээрх зургийг харж байсан чинь дунд талын бичгийн машин дээр Corona гэcэн бичиг байхаар ижил нэртэй пиво санаанд ороонд. гэснээс Бодролын төрсөн энэ тэр өнөө маргаашгүй (өчигдөр юм шиг л санагдаад байна) болдог билүү? Тэгвэл Corona мандтугай гэсэн 😀

  7. Post
    Author
    Jagie

    Анхны бичлэг хийгдсэн өдрийг л блогын төрсөн өдөр гэж ойлгоод байгаа шт, ашгүй 2004 оны 12-р сарын 8 гэж байна, тэгэхээр бэлтгэл хийх хэдэн хоног байгаа юм байна, 😛 Авдар Корона тавиад л сууж байхаас…

    Corona гэдэг компани нь тухайн үедээ бичгийн машины салбарын магнатуудын нэг байсан юм гэсэн, тэгж байтал Билл Гэйтс тэргүүтэй нөхдүүд шавар хаагаад баларч этэр…

  8. sarga

    Хо хо, за тэгвэл бут авж дээ. дараа жил л хамт тэмдэглье 🙂 Вирчуал торт амсвал зүгээр л байна.
    Би бас тэр moleskine дэвтрээс авч хэрэглэж байсан. хэдэн жилийн өмнө авсан дэвтэр маань дуусаагүй л байгаа. янз бүрийн хог дотор нь бичихээс хайрлаад. тү дү листээ бол ганц бөндгөртөө найдаад л хадгалчихдаг юм 😀

  9. sarga

    энэ Жаагий одоо авдар Corona энэ тэр гэчихээд алга болчих юм. Ганцаараа цаашаа халуураад алга болсон нь алзахгүй.
    Шилэгт авхай, улаан лаазтай пийжүүтэйгээ нөхөрлөсөөр л? 😉

  10. Post
    Author
    Jagie

    Харин тэхх, ганцаараа юу яах дэмий юм байна, хэдэн өдөр яаваа гэсэн, 😛

    Сорри гайз, ирэх жил л жинхэнэ авдар Корона тавьчихсан сууж байхаас… \Корона нь олдох юм болов уу даа, аягүй л бол Боргиогоор орлуулж мэднэ шүү, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж этэр…\

  11. SHILEGT

    Aa laaztai ‘naizuud’ baih ni baigaa. Sarga and coronag manduulaad baisan tul darui avch amtalj yzvel taalagdav, bas negen ‘naiztai’ bolov. Mexico beer yum bileeshd. Hamt suultsan etgeedees duulahnee corona-gaas hynii sheesnii aguulga togtoogdson gej baina. Gehdee l nice piss bna lee, herchim lime-tai hontorch orhison.

    Ene Jagie haaguur yu hiigeed gantsaaraa shilerch alga bolood baina? sahilgiin arga hemjee av gsn kk

  12. dqz

    Гараар бичих нь тухайн үеийн хэмнэлийг цаасан дээр буулгах тул утга зохиолтой холбогдох бичвэр бичихдээ аль болох компьютер ашиглахаас татгалзвал зүгээр .
    Мөн засвар хийхгүйгээр шууд бичих чадварыг эзэмшинэ гэсэн санааг нэг удаа туршиж үзсэн .
    Засвар оруулсан өгүүлбэр болгоноо дахиж бичсээр байгаад залхах тал уруугаа хандсан .
    Уйгагүй хүнд л тохирох арга бололтой .
    Цаг үе болгон өөрийн хэмнэлтэй .
    Бидний үеийн хэмнэл компьютерийн товчлуур, хулганы даралт .
    0 , 1 – р илэрхийлэгдэх бидний амьдрал .

  13. sarga

    Ха ха, шилрээд байх даа яахав 😀 ямар ороо нь орсон амьтан байгаа биш дээ, бүсгүйг явуулаад л…
    Сахилгын арга хэмжээний талаар бол хоёр гараа өргөөд ч болов саналаа өгч болж байна. Сахилгын арга хэмжээний гүйцэтгэх хэлбэр: нэг авдар Коронаг хоёр авдар болгосугай! Боргиогоор орлуулж гурилдаж болохгүй! Хаанаас авч болохыг Шилэгтээс лавлагтун!

  14. Post
    Author
    Jagie

    Сахилгын арга хэмжээ ч хэцүү эе, ирэх жилийн шинэ жилээр хоёр авдар Корона тавиад сууж байхаас… одооноос мөнгө төгрөгөө цуглуулж, хадгаламж этэр нээхгүй бол горьгүй нь.
    Энд Goodprice гэдэг дэлгүүрт Корона зарж байна лээ, ядаж байхад Боргиогоос гурав дахин үнэтэй…

    Шинэ жилийн мэнд, нөхөд өө!

    Гэснээс, дээрх dqz nbzg юу даа? Welcome back, сайн хүн санаагаараа гэгчээр олоод ирсэн байна шт, 🙂

  15. amgalan.s

    Сайн уу Жаагий?
    Шинэ оны мэнд!
    net-р хэсэж яваад чиний blog-ийг оллоо. Link тавьчихсан байна, мааааааааш их баярлалаа! 😀
    Цаашид өшөө илүү “далийж, хазайж, мурийгаарай”!!! 😀

  16. Post
    Author
    Jagie

    Баярлалаа, Амгаа. Чамд ч бас шинэ жилийн мэнд. Гэснээс, чиний ганц хоёр ном надад байсаар л байгаа байх шүү. Нэг уулзаж өгөх юмсан. Номын хулгайч болж дуусаж байна аа, 😛

  17. sarga

    аанхаан мэдэж авлаа. Хино мино өгөхөө болилоо 😀
    энэ бүсгүй чинь хэд хоног сайн халуурч байгаа ирсэн байна. ууж халуураад, дараа нь өвдөж халуураад…

  18. Батхишиг

    Би бас бичгийн машин хайгаад олдохгүй юм. Бичгийн машин хайж яваад өөрийн тань бичсэн зүйлийг харлаа хэхэ. Олвол илүү олдвол холбогдоорой. Өө нээрээ тийм бичгийн машины хор нь олдохоо бүр байсан юм даг уудааа

  19. Батаа

    Ийм бичгийн машинтай болох юмсан. Хаагуур байгаа бол, хувь хүмүүст л байгаа байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *