Намар хурдан болоосой

Хэд хоногийн өмнө Монголд анхны цас орсон гэнээ. Цасанд дарагдсан Улаанбаатар асар гоё харагдаж байна шүү:

Анхны цас

Монгол шиг ийм эрс тэс уур амьсгалтай газар цөөхөн дөө. Хэдэн жилийн өмнө 8-р сарын эхээр цас орсныг санаж байна (Архангай аймагт явж байсан юм, асар нартай өдөр байснаа шөнөдөө эрс хүйтрээд цас орчихдог байна шт… гайхсан гэж). Эрс тэс уур амьсгал гэснээс, саяхан нэгэн сонирхолтой ном хальт гарчигласан юм байна: Jared Diamond-ын “Guns, germs and steel”. Diamond хүний нийгмийн хөгжлийг географи, байгал орчны нөхцөл байдалтай холбож тайлбарласан байсан. Тариалангийн аж ахуй эрхлэх эсвэл тогтвор суурьшилтай мал сүрэг үржүүлэх боломжтой газруудын (үүнд Евроази тив хамаарна) хүн ам өсөж, нийгэм нь үлэмж хөгжсөн бол Papua New Guinea зэрэг тропик цаг агаартай газруудын хөгжил зогсонги байдалтай байсаар ирсэн гэж тэрээр үзжээ. Иймд Европын улс орнууд технологийн хувьд илүү хурдацтай хөгжиж, бусад тивүүдыг эзлэх хүчин чадалтай болсон бөгөөд өнөөдрийн хөгжлийн ялгаа (North-South gap) үндэстнүүдийн потенциал, racial differences-ээс бус географийн хүчин зүйлсээс улбаатай гэнээ. Diamond-ын гол зорилго “цагаан арьстангууд цаанаасаа асар ухаантай” гэх расист үзлийг үгүйсгэх явдал байсан мэт. Хэдийгээр түүний онол надад хэт хялбаршуулсан санагдсан ч, ямар ч байсан байгал орчин нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг гэдэгтэй санал нийлж байна. Монголын энэхүү эрс тэс уур амьсгал, ер нь манай байгалийн онцлого бидний хөгжилд хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэдэг талаар ярилцвал сонирхолтой санагдлаа. Юу гэж бодож байна?

On a lighter note, бодоод байсан чинь миний хамгийн дуртай улирал намар юм байна. Зун хэт халуун, өвөл хэт хүйтэн, хавар шал балай гэж бодохоор намар л үлдэж байгаа юм даа гэсэн. Нэг тийм бүрхэг, сүмийсэн намрын өдөр гоё шүү… намар хурдан болоосой.

PS: photo by Taivnaa (зөвшөөрөл аваагүйд сорри шүү, :-D)

You may also like

8 Comments

  1. bi sayhan neg sonirholtoi barimt medee unshsan yum. izrali palestini bus nutgaar inhenhdee tselmeg bdag, bas ter bus nutagt narnii erchim hamgiin iheer hurimtlagdsan bdag gene. ooroor helvel odor haluun nartai ued zuv zugeer bj bgaad l genet mod esvel butant gal avaltsah buren undesleltei. delhii deer oyunii chadvaraar hamgiin ondor ard tumeng evreichuud gedeg. mongolchuud ch bas oyunii chadvaraaraa delhiid nileen deeguur ordog. Mon mongoliin gazar nutagt ihevchlen tselmeg bdag ontslogtoi. mongold neg heseg mongoliin tsag uur gazar nutgiin ontslog mongolchuudiin tuuhend herhen noloolson zereg talaar erdemted nileen nom, sudalgaanii ajil bicheed, shuugiad amjsan. tuhain ornii gazar nutagiin bdal, uur amisgal hun ardiinh ni aash zan, amidraliin hevshil geed l olon zuild nolooldog bolohoor hogjil devshiltei ni bas salshgui holbootoi gedegtee yah argagui sanal niilj bna. ingeed bodood bhaar yer ni ih sonirholtoi yum bn le.

    aa harin bi huvidaa havar bolohoor ih bayarladag. yagaad yum buu med namar neg l uitgartai sanagdaad bdag yum. amidraliin uitai ue buhniig namartai zuirledeg gej bolno.

    urihan havriig harin namar gej anduurav
    ursah nulimas bolgoniig gashuun gej sanav… gedeg shuleg sanaand orchihloo

  2. heheh tsas goyo shuu, tehtee namar bur goyo l doo, neeree burheg tenger burheg tengeeer sanagdchlaa genet. Mongold gevch maniig chin yag yavsan uduriin margaash tsas orson gee boddoo, anhnii tsasaar uduullee sht gesn. Anyways, gants tsas orohod niigmiin hugjil enee teree bodood yavchih iumaa hehehe, damn das jagie in NYC gesn. Aight dunguj sercheed iun ter niigmiin hujgil yaj usand ornoo gesn, heheh aight safe..

  3. hehe, ter arhangain tsas goyo shuu tee, ogloo sereed garsan chini noiton tsasan deer todoos tod 2 nutsgen holnii mor baidag baigaa. nair naadmiin daraa shine orson tsasiig medreh sohoogui haluutsaj yavj dee ter hun.

  4. Sariin suuleer mongol yavah n. jagie mongoloos yum zahih ,mongolruu yum ogch yavuulah heregtei bol heleerei

  5. ” Сонин юу байна ? Дараа уулзъя ” гэх мэт тухайн сэдэвт шууд үл хамаарах бичлэгээ хувийн зурвас ( private message )ашиглан илгээж хэвшвэл зохимжтой мэт санагдах юм .

  6. bway, enjoy yourself at home! би ч саяхан харьчихаад ирсэн болохоор өгч явуулах юм юу байхав, гэхдээ thanks a lot for asking.

    funny story, ariunaa… тэр наадам нээрээ бука болж билээ… энэ жил янзан бүрийн сумын наадам хэсэх санаатай байсан ч, ер бүтээгүй. гэхдээ л хоюулаа үнэн идэвхитэй бөх үзсэн шүү, тэ? гэснээс, гого зураг байвал явуулаарай. hope you are doing great!

    nbzg, блог дээр нэгэнт хувийн, хувьсгалын янз бүрийн зүйл бичигддэг хойно хүмүүсийн сэтгэгдлийг хязгаарлаад яахав дээ… дандаа чухал юм бичээд байвал уйтгартай болох бус уу? хааяа ч гэсэн хүүе, хайтай байх хэрэгтэй шүү дээ гэсэн, 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *