Remember the milk!

Мань мэт шиг хувийн зохион байгуулалт муутай хүмүүс хийх ажлаа төлөвлөж, мартчихгүйхэн шиг амжуулах гэж хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, гар утасныхаа санамжийг дүүргэж, энд тэнд баахан Post-it нааж ирээд л сүйд болдог хэрнээ заавал ямар нэг зүйл орхигдуулж, сав л хийвэл баларчихсан явж байдаг наасан… Наад зах нь хими цэвэрлэгээнд баахан юм өгчихөөд авахаа мартаад ная хонуулчихаж байгаа юм. Ажлын төлөвлөгөө, to do list-ээ онлайн хөтлөх аятайхан application хайж суутал Remember the milk гэдэг нэг хөөрхөн сайт оллоо. Task-уудаа ангилах, priority-г нь тогтоох, tag өгөх, хүн амьтанд явуулах гэх мэт аятайхан боломжуудтайгаас гадна цаадуул чинь чамд “Тэр ажил чинь болохоо байлаа” гэж ирээд л и-мэйл, мессенжер, смс гэх мэт төрөл бүрийн сувгуудаар сануулж, дарамталдаг болтой юм. Над мэтийн мартамхай нөхдүүдэд хэрэгтэй л юм шиг байна \төд удалгүй password-оо мартчихгүй л бол…\

rememberthemilk

PS: Одоо procrastinate хийж, залхуурч суухгүй байх арга бодоод олчихвол жинхэнэ балай авах гээд байна даа, нэг тийм тархинд чип энэ тэр суулгадаг технологи гарахгүй юм байх даа, :P

14 thoughts on “Remember the milk!”

  1. Тийм чип мань хэдийн тархинд хаа нэг газар “нуугдсан” гээд байдаг л байх. Бид нар л олохгүй байгаа болохоос…

    Сайтын хувьд үнэхээр хэрэгтэй юм. Гэхдээ нэг юманд найдаж байна гэдэг утгаараа жаахан тиймэрхүү… (Гэхдээ зөвхөн миний бодол шүү)

  2. Өө, ашгүй бодрол блог буцаад ажилд орчихсон байна ш дээ. Түрүүн орсон чинь “хугацаа дууссан энээ тэрээ” гээд хайран блог ухааны юм бодоод л байж байлаа ш дээ.

    Блогын тань бүр фэн нь болчихжээ. хэхэхэ

  3. Гүүгле емэйл ашигладаг бол Гүүглийн каледарийг нь ашиглаад хийх ажлын жагсаалт, энэ тэрээ зохицуулж болно шүү. емэйл тухайн санамжаа авч болно гэж байгаа

  4. хэ хэ, сүү нь гашлаад, ээдэм болоод шар ус нь ялгардаг үйл явц болдгоороо болоод, “хөгцөрчихсөн” байна :D
    энд тэнд л хямрал. систэмийн хямралаас сүлжээний хямрал болж байх шиг. хямралгүй орон зай байхгүй болчих гээд.гадаад болон дотоод ертөнц маань төрөлхийн “хямралтай” болохоор миний хувьд бол бүх юм хэвийн гэсэн. нөгөө ертөнцтэй холбоо барилаа. Тэнд ч бас нөгөө айхтар “хямрал” оччихсон түйвээж байгаа бололтой. тэнд шинээр суурьшихаар ирж байгаа нөхдүүдийг хэзээ ч ийм аз жаргалтай байхыг хараагүй болохоор архаг гарууд нь дэлхий дээр маш онцгой юм болж гэж андуурч дэлхий рүү явах жуулчдын тоо геомэтрийн прогрэссоор өсч үнийн хөөрөгдөл бий болгож байна гэнэ. юм гэдэг хачин шүү. Хямрал мандтугай! :D

  5. Тэгэж ингэж залхуурлаа гээд хажууд чинь байнга үглээд байдаг хүнтэй суух хэрэгтэй юм байна даа? Тэгвэл боллоо

  6. huudas neegdehed suunees uur bichleg nemegdsen baigaasai gej shivneed baina gejii shde.
    Haiitsiin be>?

  7. Би ч гэсэн нэг ороод гарав. гэсэн чинь баахан шинэ бөгөөд хуучин сэтгэгдлүүд нэмэгдчихэж :) миний дээрх сарын өмнө бичсэн юм ерөөсөө харагдахгүй байсан юм. тэгэхээр нь Бодрол жинхнээсээ систэмийн хямралд оржээ гэсэн шүү юм бодогдож байлаа. tuya bio зэрэг танил нэрнүүд бас харагдаж байна.
    гэснээс Шилэгт хаагуур хаваржиж байна? Пийжүүний лааз хэр их хоосолж байна? :D Энхбаатарын хэлснээр энэ бүсгүй нэг үглээ хүнтэй суувал өөрчлөгдөх юм болов уу даа.харин цаадах чинь арай хөдөө мөдөө гарчихсан юм биш бээз. back to the rooth гээд л. агаар цэвэр юм, залуучууд нь цэвэр ичимтгий юм гээд л. Игагийн блогоор шагайсан бас л байхгүй. үхлээ хатлаа гэчихсэн байсан. Монголд их л гэцүү байгаа юм уу даа янз нь.

  8. Болдогсон бол хөдөө гармаар л байх юм, даанч яг цагаа тулахаар хулчийгаад чадахгүй юм шиг байна… Ямар сайндаа хөдөө явахаар хамар битүүрч бариад байдаг болсон шт, УБ-т угаартсаар байгаад цэвэр агаарын аллергитай болж байгаа юм байлгүй. :P

    Системын хямралаа гэж…

  9. UB-iin ovormots ‘uur amisgald’ durladag Jagie ooroo nileed ovormots bolson yumuu :).
    Sarga and harin ih yglee bolson baih chini sanaa setgel yund zovnioov?…:)
    Bi ajil geechid darluulsaar baij l baih shiv. Haad neg hoosoldog heveer.
    Sanaj baihiin Sarga photography sonirhdog gej duridsan sanagdahiin, avsan zuragnaasaa sonirhuulbal ihed bayarlana shyy.

  10. Хямралыг анагаах нь:
    http://www.vimeo.com/2897417
    :D
    зө зө, өвөрмөц хүмүүс ч бас өвөрмөц организмтай юм аа даа :)
    зураг гэснээс, миний гэрэл зураг хүнд үзүүлээд байх зураг биш юм шиг санагдаад зөвхөн өөртөө таашаал авах үүднээс хийдэг гэж хэлсэн дээр байх. кэл хальтраад дэмий балай юм ярьж хүмүүст янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэнд хүлцэл өчмүү :) миний хогийн сав, энд тэндэхийн жорлон, шавар тагзнуудын зурагнуудыг хүнд үзүүлэх нээх зохимжтой биш байх аа. нээрээ би чинь бас бодит амьдрал дээрээ хэрүүлч заргач үглээгээрээ алдартай ш дээ :D

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>