Back in NYC

Үлгэрийн юм шиг нэг л мэдэхэд амралт дуусчихсан байх юм. Сүүлийн хэдэн өдрүүд асар сандралтын байдалтай, гайхширсан daze-д өнгөрөв. Учираа мэдэхгүй гүйсээр байгаад нэг л мэдэхнээ УБ-Бээжингийн онгоцонд суусан байлаа. Ямар ч хурдан юм… юу юугүй л JFK дээр чемоданаа чирээд явж байх юм. Нью Йорк бас л гоё байна шүү… a city like no other. Бодоод байх нь ээ, Нью Йорк, УБ хоёр их адилхан юм аа… Уур амьсгал нь нэг л төстэй санагдах юм, магад би хоюуланд нь дэндүү дассан болохоор тэгж санагддаг байх. Хүн гэдэг сонин шүү, хэзээ ч өөрт байгаа юмандаа сэтгэл ханахгүй, өөр зүйлрүү тэмүүлэх юм. Би л гэхэд Нью Йоркд байхдаа Энх Тайвны өргөн чөлөөгөөр алхахыг мөрөөдөх хэрнээ Улаанбаатарт очоод Amsterdam Avenue-г зүүдлэх юм…

Өнөөдөр нэгэн сайн найзын маань төрсөн өдөр. Happy birthday, may all your wishes come true. I love you, babe.

Continue Reading

Номын дэлгүүр

Өчигдөр нэгэн шинэ нээлт хийлээ: УБ маань асар гоё номын дэлгүүртэй болсон байна. Шинжлэх ухаан мэдээллийн төвийн урд талд байрлах “Интерном” номын их дэлгүүр нь саяхан нээгдсэн бөгөөд үнэхээр сайн дэлгүүр болжээ. Хуучин бид ном сэтгүүл олж авахын тулд Багшийн дээд хавь орчмийн лангуу, МУИС-ын урд талын ТУЦ хавиар эргэлддэг байсан бол одоо гагцхуу энэхүү дэлгүүрийг зориход л хангалттай боллоо. Цэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай уг дэлгүүрт ороод өөрийн эрхгүй баярласан шүү. Ном сонирхоод зогсож байгаа зөндөө олон хүмүүсийг хараад бүр ч их баярласан.

Уг дэлгүүрийг хэвлэлийн “Эдмон” компани нээсэн гэх шиг болсон. Бусдад хэрэгтэй зүйлээр бизнес хийж чадаж байгаа “Эдмон”-ы Энхбат шиг хүмүүс олон болох болтугай. Та нарт баярлалаа!

Continue Reading

TLC гоё шүү

Өчигдөр орой 10 давхарт жинхэнэ балай авлаа. DJ (Үүрээ) нь үнэн сонин дуу тавиад байхаар нь TLC тавьчих гэж байгаад харин ч нэг будаа болгосон л доо… Waterfalls-ыг ойрд сонсоогүй ямар гоё байваа, жинхэнэ л please stick to the rivers and the lakes that you are used to юм даа. Найрамдалын дисконууд ч санагдах шиг, гоёдоо л орсон доо. Red light special явсан бол бүр балай авахгүй юу… I’d let you touch it if you go around… Gotta let your body flow… I need someone, a real man… I need someone, who understands… I am a woman, a real woman… I know just what I want, I know just who I am…

All in all, yesterday was a perfect girl’s night out… dancing the night away (Саруулын cleavage маяг шүү), drinking to the game (как всегда, боогий & тоник гоё шүү), singing (life goes on-ыг хороороо дуулдаг хэсэг тасархай шүү), soul searching (we are each other’s soulmates, and men can come and go гэдэг үнэн шүү)… Гарууд хөгжмөө унтраагаад, гэрлээ асаачихаад байхад мань хэд үлгэрийн юм шиг дуулж бариад балласан л даа. 2 цагт Чингисээс гараад бүжиглэх газар хайж UB Palace орсон чинь хэн ч байхгүй, мань хэд ч хөөрч хоосон талбай, тайз нь дээр хагас цаг гаруй бүжиглээд харьцгаав. Таксинд суугаад явтал би хамгийн сүүлд бууж таараад, найзуудаа бүгдийг нь хүргэж өгөөд харих зуураа таксины жолооч Ганаатай 80 амьдрал ярьлаа…

Хөөрхий, мань хүн саяхан найз охиндоо хаягдчихсан юм гэнээ. Тэр бүсгүй нь урьд нь өөр нөхөртэй байсан боловч түүнээсээ салаад Ганаатай хоёр жил гаруй амьдарсан юм байх. Ганаагийн ярьснаар, тэрээр найз охиноо юугаар ч дутаагүй… хоюулаа хайртай дуртай гээд л хамт амьдарсан, нөгөө хүүхэн нь ч гэсэн сэтгэл хангалуун мэт явсан хэрнээ нэг л өдөр хуучин нөхөрлүүгээ яваад өгсөн юм байх. Уг нь тэр нөхөр гээч нь түүнийг зодож барьдаг, архи уудаг, хачин муухай харьцдаг гэж Ганаад ярьдаг байсан гэнэ. Хайр даадаггүй хүмүүс бас байх юм аа… Хэдийгээр би түүнтэй хэдхэн минут л ярилцсан ч Ганаа үнэндээ тэр бүсгүйдээ асар хайртай, түүний төлөө юу ч хийхээс буцахгүй, зөөлөн залуу санагдсан… Амьдрал яагаад түүнд ийм хатуу хандана вэ? “Би дахиж эмэгтэй хүнд итгэхгүй” гэж хэлэхээр нь “Үгүй дээ, нэг л мэдэхэд чи түүнийг мартаад, шинэ хайртай учраад сайхан амьдрах болно. Гагцхүү хүлээх л хэрэгтэй, заяаны ханьтайгаа учирч амжаагүй яваа гэдэгтээ итгэх хэрэгтэй ” гэж хэлээд би буусан (хальт intoxicated байсныг хэлэх үү, асар сентиментал болдог байна шт гэсэн)… Гэхдээ л бид бүгд л хүлээж байгаа шүү дээ…

Continue Reading

Sex and the city

Амралтаараа жаал de-stress хийх үүднээс баахан Sex and the city-ийн хуучин анги үзэж баясав шт. Сая харин хоббитож нэг quiz бөглөтөл би Мирандатай хамгийн адилхан гэнээ… Уул нь Саманта л болмоор байх юм, дамнит гэж… . Someone from your past is waiting to reconnect гэдэг нь ч худлаа байхаа, хичнээн өөрөөр хараад хараад нэмэргүй юм билээ гэж үү. Би гэхдээ арай Миранда шиг скептик биш баймаар юм, уул нь амьхандаа өөрийгөө асар армантик гэж боддог шт, weird.

You Are Most Like Miranda!

While you’ve had your fair share of romance, men don’t come first.
Guys are a distant third to your friends and career.
This independence is attractive to some men, in measured doses.
Remember that if you imagine the best outcome, it might just happen.

Romantic prediction: Someone from your past is waiting to reconnect…
But you’ll have to think of him differently, if you want things to work.


Which Sex and the City Vixen Are You Most Like?
Take This Quiz Right Now!

Continue Reading

2005 оны эхний өдрүүд

Шинэ жил гараад 3 хоночихож… 2004 оны сүүлийн хэдэн өдрүүд асар их букааралтын дунд өнгөрлөө. We gotta party like it’s the end of the world маркийн юм л болох шив дээ. Сүүлдээ бүр ядраад, сульдаад… гарахгүй ээ гэж гүрийдэг болж байна шт. Гэхдээ л гоё шүү… Madonna-гийн “Paradise”-ыг сонсоод л УБ-ын урд замаар давхих дэндүү гоё байлаа.

Continue Reading

Шинэ жил

Damn, already 31st… Дэндүү хурдан байна шуу… энэ янзаараа нэг л мэдэхэд New York-д оччихсон сууж байх юм байна л даа. Өчигдөр гэрээсээ ер гарсангүй, ханиадаа зүгээр болгочих санаатай гэртээ суу уугаад суугаад байсан чинь нэмэр болсонгүй л дээ. Шатчихсан юм боллоо, нэмэргүй гэдгийг нь мэдсэн бол өнөөх парти руу нь явахгүй юу. Ямар болсныг нь асуух гээд гарууд руу ярьсан чинь нэг нь ч утасаа авахгүй байна, бодвол бүгд унтаж байгаа юм байлгүй. Өнөө орой бүгд асар жёлтый-дсон бачка нар явж байх юм байна л даа гэсэн. Мань мэт шиг үлгэр жишээ өглөө 8-д босдог хүн алга аа, нэгэнт эрт боссоных гарч жаал гадуур явах ажил төрлөө амжуулчихад ирээд гого хоол хийхээс. 12 цагт гэртээ ёсолчихоод 10 давхар орох юм шиг байна… рarty till 6 in the morning гэсэн шт. Мань мэт нь болсон хойноо айгүй л бол 6 хүргэнэ л дээ… Маргааш бас 6 хүртэл гэсэн… Хоёр өдөр дараалласан юм болох нь л дээ… Гол нь юу өмсөнө өө гэсэн… Аймар хүйтэн байдаг, асар зузаалаад гарахаар дотор ороод халууцаад бүжиглэж ч болохгүй юм… Нимгэн гарчихаар хаалганаас хамар зухуйлгахад л даарчих юм… Хэцүү наасан. Party энэ тэр гэснээс энэ өвөл Чингисийн 10 давхарын lounge моодонд орж байгаа бололтой. Түрүүн тэнд байж байгаад хальт Медуза орсон чинь хэн ч байхгүй наасан… Үнэн fickle taste-tei ард түмэн шүү, Улаанбаатарчууд, энэ зун Медузагаас илүү эрэлттэй газар байхгүй байсан гэж бодохоор. Muse бүүр дампуурсан гэсэн, Palace-д наян пацаанууд… Гол нь тэр 10 давхарт үнэн сонирхолгүй наасан… тэнд байгаа хүмүүсийн 75 хувь нь таньдаг гарууд байгаа юм чинь, no novelty whatsover. Монгол хэтэрхий жижигхэн юм аа…

Anyway, happy new year to everybody! I love you all (if anyone ever reads my ramblings, that is). 2005 онд балай авна аа гэсэн. Ирэх жил миний хувьд юм юмны эхлэл байх болтугай. Champagne гоё шүү!

Continue Reading

Монголд…

Гэртээ ирээд 4 хонож байна… Эхний хэд хоног хөөрч гүйсээр байгаад л таарлаа, өнөөдрөөс л овоо газар бууж байх шиг байна. Наян шалгалт шүүлэг өгч өгч ирсэн биш бодож санах зүйлгүй гэртээ сууж байх ямар гоё юм бэ. Монголд бука байна, цас ороод л… энд тэндгүй л баярлаж доргисон хүмүүс. Дөнгөж дөрвөн сар болоод ирсэн гэж бодоход Улаанбаатар яасан ч их өөрчлөгдөөв… асар олон шинэ байшин барилга, янз янзын шинэ газрууд… Монголын амьдрал дэндүү хурдан болчихжээ…

Улаанбаатарт шинэ жилийн уур амьсгал ороод, шил шилээ дагасан шинэ жилийн партинууд цуварч байна. Манайхан ч угаасаа баярлах дуртай хүмүүс, бүгд л дор дороо яаж ийгээд баярлачих гээд л зүтгээд байх болтой юм аа…

Төр засгийн амьдрал ч гэсэн асар үйл явдлаар дүүрэн байх шиг байна. Эвсэл как всегда хөл толгойгоо олохгүй мунгинаад л… Ху нам гал дээр тос нэмж дунд нь хор найруулаад л… Байнга л ийм юм болж байх юм, хоорондоо учраа олж болдоггүй л юм байхдаа? Сүүлдээ бүүр сонин хэвлэл уншихаас дургүй хүрэх юм… эцсийн эцэст Монгол ганцхан шүү дээ… ухаараачдээ гэж тэдэнд хэлмээр санагдах юм.

Эхний хэдэн хоног нэг иймэрхүү л байх шив дээ… Чингисийн 10 давхарт орой болгоныг өнгөрөөсөн биш гадуур дотуур юу болж байгааг сайн мэдсэнгүй гэсэн, Маргаашнаас жаал дэмий тэнэж, зураг хөрөг авна аа…

PS: Украины Ющенко ялсан байна лээ, гоё шүү!

Continue Reading

finals, etc

why should exams be compulsory? i think i would work much harder if i didn’t have to cram for some arbitrary test… you know, you mull over the difficult passages in “ulysses” for hours just because you feel like it, but when they assign you joyce for homework, you cannot make yourself read a single sentence without squinting in pain… the coerciveness of compulsory assignments takes the fun out of learning, it only creates robotic regurgitators of watered down little packets of information… as a result, we have hordes of “just add water and stir” kind of people, who don’t know any better.

three down, three to go… i should go make my instant coffee.

Continue Reading

Түүхийн талаар

Монголчууд бид сонин улс шуу… Ямар ч найдваргүй юм нь дээр хэт оптимист зан гаргадаг мөртлөө зарим тохиолдолд дэндүү пессимист загнах юм. Өөрсдийн түүхэндээ хандаж байгаа байдал нь ч яг ийм.

Манж улсад дарлуулсан түүхээ Монголчууд ярих ямар дуртай гээч? Юм л бол бид Манжид тэгж дарлуулаад, ингэж эзлэгдээд гээд л дайрчихна. Арван жилийн түүхийн хичээл нь боолчлогдож, эзлэгдэж байсан явдлаар дүүрэн. Гэтэл бусад улсууд яадаг билээ? Оросууд гэхэд л хоёр зуун жил Монголын хараат явснаа арван жилийн түүхийн сурах бичигдээ хоёрхон мөр дотор дурьдаад л өнгөрч байх жишээтэй. “Өмнөд зүгээс варвар Монголчууд дайрсан боловч баатарлаг Оросын ард түмэн Куликово поле-гийн байлдаанд тэднийг цөм цохиж, нутаг буцаасан билээ” гээд л хоёр зуун жилийн түүхийг хоромхон зуур алгасчихна. Хятадууд ч мөн адил… Хятадыг эзэлсэн Монголын их хааныг өөрийн хаан болгоод л бичээд байна. Гэтэл бид гадныханд дарлагдаж доромжлуулснаа яриад л байдаг… Манжид дарлуулснаа ярихын оронд дэлхийг атгаж явснаа ярьмаар байх юм…

Түүх хэзээ ч 100% objective байж чадахгүй… түүхийг гуйвуулж болно, түүхийг ашиглаж болно. Харин түүнд ашиглуулчихгүйхэн шиг л явбал болох нь тэр…

Continue Reading