Back in NYC

Үлгэрийн юм шиг нэг л мэдэхэд амралт дуусчихсан байх юм. Сүүлийн хэдэн өдрүүд асар сандралтын байдалтай, гайхширсан daze-д өнгөрөв. Учираа мэдэхгүй гүйсээр байгаад нэг л мэдэхнээ УБ-Бээжингийн онгоцонд суусан байлаа. Ямар ч хурдан юм… юу юугүй л JFK дээр чемоданаа чирээд явж байх юм. Нью Йорк бас л гоё байна шүү… a city like no other. Бодоод байх нь ээ, Нью Йорк, УБ хоёр их адилхан юм аа… Уур амьсгал нь нэг л төстэй санагдах юм, магад би хоюуланд нь дэндүү дассан болохоор тэгж санагддаг байх. Хүн гэдэг сонин шүү, хэзээ ч өөрт байгаа юмандаа сэтгэл ханахгүй, өөр зүйлрүү тэмүүлэх юм. Би л гэхэд Нью Йоркд байхдаа Энх Тайвны өргөн чөлөөгөөр алхахыг мөрөөдөх хэрнээ Улаанбаатарт очоод Amsterdam Avenue-г зүүдлэх юм…

Өнөөдөр нэгэн сайн найзын маань төрсөн өдөр. Happy birthday, may all your wishes come true. I love you, babe.

You may also like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *