about me

blogs are supposed to be private things, diaries that the whole world can see… a place where the private and the public merge in a weird exhibitionist-voyeuristic fashion. so why not write about myself?

my self… where do i begin? you know, i used to know my self, i used to know who i was, i used to be confident… now i am not so sure… i want to be able to write, i want to be able to create, i want to be able to be new… are people different? does one go through the same experiences as everyone else? does this banana taste the same to you? can one be unique? can i write? can i create? can i be new? there are so many questions i have, but no answers… i used to think i had all the answers. now i guess i should be grateful that i at least have questions left.

as one gets older, one becomes more cynical… i’ve lost the cheerful idealism of my youth (why am i talking about my youth? i am only 22… this should be my youth! i am not a 75 year old wasp-y old man – this is not my sentence at all… then again i refuse to erase it because then i will end up editing everything i wrote all over again). you see, i can’t write. i’ve become forgetful, i’ve become unimpressionable, i’ve become lazy. not that i wasn’t lazy before, it’s just now my laziness has become institutionalized like all things, and i pass my days and nights in a lazy haze of unfinished thoughts and unasked questions. it is easy to go through life like this, no pressure at all. you go do what you gotta do, you learn what they tell you to learn, you submit your generic papers, you get your grades curved up… it’s an easy life. there is really no need to rant here like a psychotic bitch. maybe i should really consider counseling, maybe i should have them tell me what i feel, so that i wouldn’t have to sit here by myself at 5 am in the morning, wondering where to go from here… where do i go from here?

you know, at the end of the day everyone is just plain lonely. one is born alone and one dies alone… if i don’t know what the fuck is going on in your head, how can i be there for you? people lead weird lives… mine is not as weird as yours. at least i know that i will always be alone… and you console yourself with sentimental emotions, which do not amount to anything really. now that i’ve thought of it, that is a good starting point: loneliness.

to define myself, i have to relinquish all my worldly associations, i have to pretend i’m utterly alone in this universe. perhaps this is what buddha did when he sat underneath that tree for i forget how many days. alone. aaaah, one can never be alone… i hear my neighbor’s alarm clock go off. shut that thing up, would you? whoever sets their alarm at 5 am? bizarre people in a bizarre world… anyway, back to the alone-ness… loneliness is not a good word for it since it has such a negative connotation for most people… why does society consider being lonely a bad thing? why do most people say that they are afraid of loneliness the most? it would be good to be perfectly alone… no distractions, no obligations, no expectations, no baggage… i’m tired of baggage… i’ve been lugging it all my life. hold on, would that mean that i would have to forget my past? what is my past? many different faces, places, cases, vases, traces, paces… it gets absurd after a while. why remember then? memory is man’s worst enemy. remember reading that borges story about a man, who could remember everything? remember, remember… funny, huh? don’t remember, forget everything. tabula rasa. why am i even writing about myself?

Continue Reading

Ющенког хордуулжээ

пѿепкп

Украины сөрөг хүчний лидер, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Виктор Ющенког их хэмжээний диоксинаар хордуулсан болохыг эмч нар илрүүлсэн байна. Түүний өрсөлдөгч Януковичийг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж буй нь Украин дахь улс төрийн байдлыг улам хурцдуулав гэсэн утга бүхий мэдээг сая уншлаа… Аймшигтай юм аа, ерөнхий сайд хүн сонгуульд ялахын төлөө өрсөлдөгчдөө хор өгөөд байхдаа яахавдээ? Украины хажууд манай улс төр хачин ардчилсан, хачин боловсон санагдаж байна шүү…

Continue Reading

Бороо орсоор л…

Нэлээн хэдэн шинэ Монгол дуу сонслоо. Сүүлийн үед янзан бүрийн урсгалаар тоглодог зөндөө олон авъяслаг хамтлаг дуучид гарч ирсэн боловч тэдний дуунууд нэг л явуургүй сонсогдох юм. Наад зах нь тэдний дууны үгс бүгд л нэг хэвэнд баригдсан, нэг нэгнийгээ давтсан, үлиг болсон хэллэгтэй, сонирхол татахааргүй сэдэвтэй байх юм. Жишээ нь, хайр дурлалын сэдэвтэй дуу болгон шахуу л бороотой холбоотой байх юм:

Ариунаа “Үггүй мордсон чи минь”:

Зєєлєн дулаан vг чинь ээ
Зvсэр бороо шиг шивэрнэ

Камертон “Дөрвөн цагийн дурлал”:

Аяны шувууд ирэх хаварт дуртай би
Анхны борооноор алхах бvvр ч дуртай

Guys 666 “Бороо”

Бороо чи оролгvй их удлаа даа
Сэтгэл гандаж хvлээлээ

Мөнхийн рэп “You and me”

Асгарах бороотой хамтдаа дуулья
Хайртай гэж чамдаа дуулья

Бүр болоогүй, “Бороо” гэсэн нэртэй дуу ная байна. Guys 666, Mr Dogs, Lumino, Харанга, Сарантуяа, Emotion… ер нь ямарваа нэгэн байдлаар бороог магтан дуулаагүй хамтлаг дуучин алга. Зарим нэг нь бороонд бүүр хэтэрхий дуртай гэлтэй, хэд хэдэн дуугаа байгалийн энэхүү гайхамшигт үзэгдэлд зориулсан байх юм. Ерөөсөө л бороо орохгүй бол хайр дурлал утгаа алдах мэт сэтгэгдэл төрж байх шиг… Яагаад заавал нэг зүйрлэлийг байнга давтах ёстой гэж? Яагаад заавал намрын бороотой үдэш л романтик байх ёстой гэж? Ядаж зуны нартай өглөөгүүр хайрттайгаа алхаад үз л дээ, ямар байх нь уу гэж асуумаар санагдах юм. Уул нь уран бүтээлчид маань мань мэтээсээ арай л илүү фантазитэй баймаар юм, гэтэл нэг л юм аа давтаад байдаг… сонирхолгүй байна шүү дээ, үнэндээ. Дээрээс нь дуунуудын ая ритм нь ч сүүлдээ ялгагдахаа байлаа. Бүгдийг нь ганц Балхжав зохиодог бололтой. Энэ янзаараа Монголын хөгжмийн ертөнц гацаалтанд орох нь гарцаагүй боллоо.

Бусдаасаа арай ялгарч чадаж байгаа нь альтернатив хөгжим тоглодог хамтлагууд байх шиг байна. Жишээ нь, Нисванисын дууны үгс цаана л их сонин байдаг:

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ
Айдсаас чөлөөлөгдөж магадгүй ээ

Саяхан анхны цомгоо гаргаад байгаа “Шөнийн галт тэрэг” хамтлагын дуунууд ч гэсэн шинэлэг өнгө аястай сонсогдож байна. Тэдний “Шайгуру” хэмээх дуу:

Өчигдер ногоон едер
Ногоон баагий шараа тайлсан
Ногоон муур нохой хеесен
Ногоон кино театрт гарсан

гэж эхлэнэ. Ногоон баагий, ногоон кино гээд л шал далий, чиний хүлээж байснаас шал өөр тодотгол хэрэглэж байгаа нь өнөөх “намрын үдэш намуухан бороо шагина” гэдгээс ялгагдаж байгаа биз? Иймэрхүү янзаар “Шөнийн галт тэрэг”-ыхан үлиг болсон шийдлээс аль болох татгалзахыг хичээсэн санагдана. Тэдний бороо хүртэл цэнхэр… Ямар ч байсан шинэ юм хийж байгаа, өөрөөр сэтгэхийг оролдож байгаа хүмүүс байна гэж бодохоор сэтгэл арай уужрах юм… Цэнхэр бороо гоё шүү!

Continue Reading

Хятадууд IBM-ыг авлаа

Хятадын компьютер үйлдвэрлэгч Леново компани PC-ны зах зээлийн анхдагч болсон алдарт IBM-ыг худалдаж авах нь тодорхой болов. Хэдэн жилийн өмнөөс IBM өөрийн үйлдвэрлэлийн нэгжийг зарах бодолтой байсан бөгөөд энэхүү шийдвэр нь үйл ажиллагаагаа үйлчилгээний салбарт хандуулах хэтийн төлөвлөгөөтэй нь холбоотой гэнэ. Хамгийн сонирхол татаж буй зүйл бол IBM Хятадын компанитэй гэрээ хийх болсон явдал юм.
Леново нь Хятадын мэдээллийн технологийн хамгийн нөлөө бүхий компани бөгөөд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй аж. 1984 онд байгуулагдсан тус компани төрөл бүрийн компьютер, сервер, принтер зэргийг үйлдвэрлэж, худалддаг бөгөөд 2003 онд Хятадын компьютерийн зах зээлийн 27 хувийг хангасан, борлуулалтын хэмжээгээрээ дэлхийд 9-д орох компьютер үйлдвэрлэгч юм байна.

Гэрээний дагуу Леново IBM-д 650 сая ам. доллар бэлнээр төлж, мөн тус компаний 500 сая ам. долларын өрийг барагдуулах үүрэг хүлээхээс гадна 600 сая орчим долларын хувьцааг IBM-д үлдээхээр болсон байна. Энэ нь нийт хувьцааны 18.9 хувьтай тэнцэх аж. Мөн Леново IBM-ын брендийг таван жилийн туршид ашиглах эрхтэй болох юм байна.

IBM

Жилдээ 9 тэрбум гаруй долларын борлуулалт хийдэг IBM 1.75 тэрбум доллараар үнэлэгдсэн нь харьцангуй бага сонсогдож болох ч сүүлийн жилүүдэд IBM ашиг муутай ажилласан. Энэ нь computer hardware-ын салбарын profit margins багасаж, өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой болов уу. Энэ оны байдлаар IBM борлуулалтын хувиараа Dell, Hewlett Packard хоёрын дараа буюу гуравт орсон бөгөөд Леновогийн удирдлага АНУ-ын компьютерийн зах зээл дээр тэргүүлэгч болох зорилт тавьж байгаа аж.

Хятадын эдийн засгийн өсөлт нь ихэвчлэн хямд ажлын хүч дээр тулгуурладаг байсан бол сүүлийн үед Хятад компаниуд мэдээллийн технологи болон бусад value-added салбаруудад хүчтэй өрсөлдөх боллоо. Гэхдээ IBM өөрийн үйлдвэрлэлийн нэгжийг Хятадуудад зарснаар технологийн салбар дахь орон зайгаа тэд нарт тавиад өгчихөж байгаа юм биш. Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын гол ашиг нь үйлчилгээ, програмчлалаас бүрддэг болсон. 2003 онд IBM корпорацийн нийт борлуулалт 90 тэрбум доллар хүрсэн бол үүний ердөө 10 хувь буюу 9 тэрбум нь компьютерийн борлуулалтаас бүрдсэн байна. Үйлчилгээ, програмчлалын салбарууд нь компьютер үйлдвэрлэлтийн нэгжээс нь хамаагүй ашигтай ажилладаг аж. Энэ утгаараа барууны том том корпорациуд улам нарийн мэдлэг, судалгаа шаардсан, өндөр боловсролтой боловсон хүчинд тулгуурласан бизнес уруу орж, харин Хятад, Энэтхэгийн компаниуд арай шаардлага багатай үйлдвэрлэл, угсралт зэргийг хийдэг болж байна. Жишээ нь, IBM нийт борлуулалтынхаа 5.6 хувийг (5 тэрбум доллар) Research and Development буюу судалгаанд зарцуулдаг бол Леново R&D-д бараг мөнгө зардаггүй аж. Гэсэн хэдий ч, Хятад, Энэтхэг хоёр л гэхэд саяхан шахуу өлсгөлөнд нирвэгдсэн, ядуурал газар авсан улсууд байсан бол өдгөө тэд IBM-тэй хамтарч ажиллах түвшинд хүрчээ.

Хөдөлмөр хуваарилалтын шатлалын хувьд улс орнууд дэс дараагаараа дээшээ ахиад л байдаг, гэтэл Монгол хаана явна? Солонгосууд саяхан л хямд ажлын хүч хөгжингүй орнуудад экспортлодог байсан бол өдгөө мэдэллийн технологи, машин үйлдвэрлэл зэрэгт хүчээ сорьдог болж, ажлын хүчний хомсдолд орсноор их хэмжээгээр гаднаас ажилчид авч, хар бор ажилаа хийлгэх боллоо. Үүнийг дагаад Монголчууд Солонгос уруу гарч, шавар зуурахыг мөрөөдөх болж, Солонгосын виз авах нь олон Монголчуудын өдрийн бодол, шөнийн зүүд болсон. Бид хөдөлмөр хуваарилалтын хамгийн адгийн шатнаас гарч чадахгүй л мунгинаж явна – Монгол ердөө боловсруулаагүй түүхий эд, хямд ажлын хүч л дэлхийд нийлүүлж байна шүү дээ. Энэ янзаараа бид удахгүй Хятадад очиж шал угаадаг болох нь. Тэгэхгүй нь тулд гагцхуу боловсролдоо л анхаарах нь чухал болж байгаа юм. Гэхдээ дан ганц боловсролоор бүх зүйл шийдэгдэхгүй. Манай өчнөөн сайхан нарийн мэргэжилтэй инженер, эрдэмтэд амь зуухын төлөө энд тэнд шал угаагаад л явж байдаг нь нууц биш. Эдгээр хүмүүсээ бид яаж ашиглаж сурах вэ? Яаж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц салбаруудтай болох вэ? Ямар аргаар шинэ ажилчид бэлдэх вэ? Асуулт зөндөө байх боловч хариулт нь даанч цөөхөн юм даа…

Continue Reading