Бид vs тэд

Сүүлийн хэд хоногт хэдэн ч онгоцны буудлаар хэсчихэв, хэдэн ч цаг нисчихэв… балай авлаа шүү. Гэртээ ирлээ гээд баясаад байсан биш шууд өөр тийш явах хэрэг гараад үлгэрийн юм шиг Сингапурт ирчихсэн сууж байна. Анхны удаа энд ирж байгааг хэлэх үү, соёлын шоконд ороод хачин байна гэсэн, 🙂

Манайхан нэг хэсэг Сингапурын загварыг дагавал гоё, Сингапурт ингэдэг тэгдэг, дурайвал хөгжинө гэх мэтээр ярьдаг байсан. Өнгөцхөн харахад Сингапур асар хөгжсөн газар байна л даа. Гэхдээ энэ бол ердөө л нэг жижигхэн хот улс. Хүн ам нь манайхаас хоёр дахин их байж болно, гэхдээ тэдний хажууд бидэнд газар нутаг байна, түүх соёл, урлаг уламжлал байна… хэл байна. Ирээдүй байна.

Сингапур надаа хэт commercial санагдлаа… улс нь тэр чигээрээ нэг том дэлгүүр эсвэл хоолны газар аятай. Хүмүүс нь ч гэсэн зөвхөн материаллаг эд зүйлс ярьдаг… ааш зан, харьцаа асар сайтай хүмүүс байна лээ л дээ, гэхдээ тэдний ярианы гол сэдэв мөнгө төгрөг, цалин хөлс, эд бараа наасан. Ядаж байхад төрийн бодлого нь асар хатуу, хүмүүс нь нэг хэвэнд цутгачихсан юм шиг сэтгэхүйтэй… Магад би хэтэрхий generalize хийж байгаа байх л даа, гэхдээ анхны төрсөн сэтгэгдэл ийм л байлаа.

Нөгөө талаас, Сингапураас авах юм их байна л даа… Бүх зүйл нь асар efficient, амьдралын бүх талыг бодолцчихсон, төр засгийн үйл ажиллагаа нь цомхон хэрнээ асар үр дүнтэй. Гэхдээ л тэдэнд нэг юм дутагдаад л байх шиг санагдав. Бидэнд тэр “юм” нь байгаа болов уу?

You may also like

1 Comment

  1. baigaa shuu.manaihan iluu utga uyangiin setgelgetei baih. deer n classic urlag n singapor s havigui deer hugjsun bolvuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *