Далийлт # 2

Ардчилал, олон нийтийн сонгууль, тунгалаг төр;
Авилгал, хоосон лангуу, хээл хахууль, Их өр.
Хязгаарлагдмал хариуцлагатай засгийн газар;
Хямрал, халтуур, зэрлэг капитализм, бузар.

Чөлөөт хэвлэл, Америкийн дуу хоолой, сонин телевиз;
Чөмөгтэй мэдээ, дуулиан шуугиан, Солонгосын виз.
Эрх чөлөө, нээлттэй нийгэм, Соросын сан, хүний эрх;
Эргүүлийн цагдаа, эмийн сан, БИ, ойлгоход бэрх.

Эмээгийн тэтгэвэр, улсын татвар, гэнэн мөрөөдөл;
Элдүүр, гагнуур, чагнуур, би хаана байна вэ?
Маргааш бүх юм сайхан болно – хий хөөрөл,
Мартаарай, маргааш бүх юм сайхан болно.

You may also like

4 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *