The 2005 Time 100

Time сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаар 2005 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг танилцуулахад зориулагдсан байв. Уг сэтгүүл 2000 оноос хойш уламжлал болгон жил бүр ийм дугаар гаргаж байгаа аж.

Дэлхий хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд мэдээж хэрэг улс төрчид асар олон байх нь ойлгомжтой: энэ удаад АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Кондолиза Райс, Ерөнхийлөгч Жорж Буш, АНУ-ын хэд хэдэн сенаторууд, Хятадын Ху Жинтао, Өмнөд Африкийн Табо Мбеки, Тайваны ерөнхийлөгч Чен Шуй-Бян гэх мэтийн улс төрийн лидерууд, төрийн тэргүүн нар дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсээр тодорчээ. Сонирхолтой нь, Украины Виктор Ющенког “Улс төрчид ба хувьсгалчид” гэдэг бүлэгт бус “Heroes and Icons” буюу “Баатарууд ба бэлэг тэмдгүүд” хэмээх бүлэгт оруулсан байна билээ. Арга ч үгүй биз, түүний хордож түүлэгдсэн нүүр улбар шар хувьсгалын жинхэнэ бэлэг тэмдэг болсон биз. Уг бүлэгт мөн “Майкрософт”-ын Билл Гэйтс багтсан байлаа – дэлхийн хамгийн баян хүн маань дэлхийн хамгийн өглөгч хүнээр тодроод буй аж. Тэрбээр өөрийн хөрөнгийн ихээхэн хувийг буяны ажилд зарцуулаад байгаа гэнээ. Time-ын жагсаалтанд Хойд Солонгосын Ким Жон Ил тэргүүтэй ганц хоёр дарангуйлагчид ч харагдана лээ. Мөн мэдээж хэрэг бизнесийн хүрээнийхэн их олон байна билээ: “Сони”-гийн шинэ ерөнхийлөгч, “Самсунг”-ын тэргүүн, HSBC банкны ерөнхийлөгч, “Тоёта”-гийн ерөнхийлөгч, г.м.

Тime-ын жагсаалтанд нэлээн хэдэн компьютерчид багтсан байв: Google хайлтын системыг хийсэн хоёр (тэр хоёр лав миний хувьд хамгийн нөлөө бүхий хүмүүс дэг… Google гоё шүү!), Bittorrent хэмээх мэдээллэл дамжуулах программыг зохион бүтээгч, г.м. Мөн хэд хэдэн зохиолч (Dave Eggars, Dan Brown, etc.), найруулагч (Quentino Tarantino, “Fahrenheit 911”-ыг хийсэн Michael Moore, Clint Eastwood), жүжигчин (Johnny Depp, Jamie Foxx, Hillary Swank), дуучин (Alicia Keys, Kanye West, Melissa Etheridge, etc.)… дуучин гэснээс рэппер Jay Z “Builders and Titans” буланд явж байна лээ. Jigga man гуай юу юугүй Def Jam-ыг тэргүүлж бариад балай авч байна аа… Далай Лам, Oprah Winfrey, Martha Stewart гээд л жагсаалт цаашаа үргэлжилсээр…

Тайваны ерөнхийлөгч, Сингапурын Ли Куан Ю хоёртай нийлээд нийт 5 Хятад хүн тус жагсаалтанд орсон байна. Энэтхэгээс дөрвөн хүн тодорсон бол Оросоос ердөө ганц Роман Абрамович л байна билээ (бас болоогүй, Челсигийн хөл бөмбөгийн багын эзэн гэдэг утгаараа шүү). Путины үнэр ч байхгүй… Сонирхолтой нь, НУБ-ын Кофи Аннаны нэр байхгүй байна лээ… уул нь албан тушаалынхаа хувьд тэр бас ормоор юм, “oil for food” гээд дуулиантаад байсан нэр хүнд нь тэгтлээ унасан юм болов уу.

Time-ынхан нөлөө бүхий хүмүүсээ тодруулчихаад, тэдний танилцуулгыг өөр нөлөө бүхий хүмүүсээр бичүүлсэн нь их гоё санагдсан. Кондолиза Райсын тухай Хенри Киссинжер бичсэн бол Марта Стюартыг Дональд Трамп танилцуулах жишээтэй. Багабандийн тухай Очирбат, Энхбаярын тухай Элбэгдорж бичээд байвал гоё шүү.

Эндээс дэлгэрэнгүй уншина уу: The 2005 Time 100

5 Comments

  1. Yo yo! been hanging with jewish classmates for much too long. Those people gonna look like Ariel Sharon next time ’round. 😀

  2. “Do you mind if I sit back a little? Because your breath is very bad.”

    Donald Trump to Larry King on CNN’s “Larry King Live”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *