Оросын Ванга буюу битва экстрасенсов

Игорь Панарин гэгч нэгэн Орос политологич АНУ ойрын хугацаанд задрах болно гэсэн таамаглал дэвшүүлж, “15 minutes of fame”-аа эдэлж байгаа бололтой.

Түүний таамгаар, АНУ-ын санхүүгийн хямрал нь улс төрийн хямрал болон хувирч, улмаар иргэний дайн дэгдэж, АНУ задрах болно гэжээ. Харин задарсан АНУ-ын муж улсуудыг Хятад, Орос тэргүүтэй улсууд дараах байдлаар хувааж авах юм гэнэ:

Тэрээр энэхүү таамгаа анх 1998 онд олон нийтэд зарлаж байсан бөгөөд АНУ-ын задрал 2010 онд явагдана гэсэн нь сүүлийн үеийн санхүүгийн хямрал, бусад асуудалтай уялдаж, одоо л хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм байх. Түүнийхээр бол,

[В США] растет недовольство, и пока его сдерживали только выборы и надежда на то, что Обама совершит чудо. Но уже к весне станет ясно, что чуда нет.

Wall Street Journal-д тавигдсан нийтлэл, Известия сонины Панаринтай хийсэн ярилцлага

PS: Гуравдагч хөрш маань байхгүй болчихвол бид чухам яанаа гэсэн, :P

PPS: Өмнөх бичлэг дээрх янзан бүрийн луйварын түүхийг хэт близко к сердцу хүлээж авбал АНУ дампуурлын ирмэгт ирээд байна гэдэгт итгэмээр л болж ирж байна шүү.

5 thoughts on “Оросын Ванга буюу битва экстрасенсов”

  1. Сая сонирхоод уншиж үзлээ. Энэ товарищ энэ ярьж яваа юмаараа их нэрд гарч байгаа юм байна.

    Гуравдагч хөрш байхгүй болоод 2 их хөрш бүр хүчээ авах юм байна л даа. Харж л сууяа.

  2. well serehgui bol saihan l zuud baina hehe. Magadgui 50 jiliin daraa ‘zadarna’ gesen bol arai unemshiltei yumaa.

  3. Oros ‘zon bilegchiin’ zognosontei sorgoldon baigaa manai ‘zon bilegtnyyd’ bas gaihaltai… :)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>