Я.Цэвэлийн Тайлбар толь олдов, ура!

Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толийн онлайн хувилбар энд тавигдчихсан байж байх юм. Хайгаад олохгүй байсныг хэлэх үү \олохгүй ч гэж дээ, жаран мянган төгрөгөөр худалдаж авахаас нарийлаад, эмээ өвөөгийнд байдаг copy-г самбайчлан “хулгайлахыг” завдаж байтал ашгүй нэг юм олоод авлаа… интернет ээ гэж, буянтай эд шүү… копирайт этэр гэсэн асуудал нь юу юм гэхээс биш, гэхдээ нэгэнт л байнга пират кино үзэж, хулхи програм ашиглаж байгаагаас хойш… баяжихаараа Я.Цэвэлийн нэрэмжит сан байгуулж, мөнгө хандивладаг юм шүү, :P \. 

Үүнээс гадна, OpenOffice-ын орчинд ажилладаг Монгол хэлний алдаа шалгадаг програм, Орос-Монгол толь бичиг, Ц.Дамдинсүрэнгийн Монгол үсгийн дүрмийн толь гэх мэт хэрэгтэй зүйл энд олон байна. Сайтын хаяг: http://wegenerous.blogspot.com

Тайлбар толийн random хуудсыг нээгээд, мэдэхгүй үгсээ бичвэл:

ЖААД – чанар муу, сайн биш. Жишээ нь: жаад алт, жаад хүн, г.м.

САЛИА – зунгаарч наалдангирсан нуршин улхгар юм. Жишээ нь: хүүхдийн баас салиатай гарч байв.

УЛЖИХ – дөнгөж амьдрах. Жишээ нь: амь улжих, өл залгаж улжих.

Жаад хүмүүсийн дунд салиа мэт амь улжиж байна, :P Гурван шинэ үг сурсан шүү \салиа гэдгийг ингэж ашиглаж болох болов уу?\

13 thoughts on “Я.Цэвэлийн Тайлбар толь олдов, ура!”

  1. кэкэ салиа гэж арай тэгэж ашиглаж болохгүй байхаа, нэг л авцалдаагүй харагдаад байх чинь..жаад гэдэг нь данжаад гэдгээс гарсан байх тээ гснн.

    гэм зэм уншиж байгаан, зарим үгнүүдийг харчихмаар санагдаад байхын…эрхэмтэн гэж жишээ нь байдаг бол уу.утгын хувьд тодорхой ч яг энэ хэлбэрээр байна уу үгүй юу гэж бас бодоод байгаам.

  2. Жаад гэдэг нээрээ данжаадаас гарсан байх магадлалтай л юм, хөөрхий муу юм болохоор л урд зүгийн нөхдүүдийг гоочилж байдаг наасан.

    Тайлбар толинд лав эрхэмтэн гэсэн үг алга, эрхэм, эрхэмлэх, эрхэмсэг гээд явчихаж байна.

  3. харин ч эсрэгээр байж болох талтай юм биш үү? данжаад ньт дандаа жаад, бүгдээрээ жаад ө.х. бүгдээрээ муу хүмүүс гэсэн утга илэрхийлдэг байж болох мэт (гэнэт мэтгэлцмээр санагдаад :D )

  4. Гайхалтай тайлбар хийсэн Sarga – д энэ дууг зориулж байна :D
    Моханик – Ку-ка-ре-ку-ку

  5. УБ-д альтернатив хамтлагуудын тэсрэлт болж байгаа нь манайд хэт олонхоос өөрөөр сэтгэдэг залуусын эгнээ тэлж байгаагийн нэг жишээ мэт .
    Одоо нууц зэвсэгт бүлэглэлүүд байгуулагдаад эхэлбэл хичнээн таатай вэ .
    “ Хотын босогчийн оршихуйн утга учир бууны гох дарахад оршино ”

  6. Дан-жаад гоё шүү, сарга.

    Надад лав сүүлийн үед олшроод байгаа альт хамтлагуудын ихэнхи нь хиймэл, дууриамал сонсогдоод байгаа шт, өөрийн гэсэн өнгө аялгуу байхгүй. Цэвэр маркетинг юм биш үү, хэрэв чи инди рок сонсож, конверс кет өмсвөл чи жинхэнэ хотын залуу, “олонхиос ангид сэтгэдэг цөөнхи”, сэхээтэн гэж ирээд л цомог зарж энэ тэр…

    Нууц зэвсэгт бүлэглэл байгуулвал надад нэг “наган” байгаа шүү гэсэн, :P

  7. Баярлалаа. Маш хэрэгтэй холбоос байна. Саяхан манай нэг эрдэмтэн Я.Цэвэлийн тайлбар толиноос дутахааргүй 2 боть ном гаргасан байна лээ. Нэр нь “Оюуны билгийг тайлагч Монгол хэл” бил үү дээ, нэг тиймэрхүү нэртэй ном гаргасан байна лээ.

    “тухайн үг – Монгол бичгээр бичсэн байдал – утгын тайлбар – жишээ” гэсэн маягтай байсан.

    Харсан нэг үг гэвэл:

    Арвис – Эрдэм мэдлэг, авьяас чадал, мөн арвисан тарни гэсэн утгатай үг байдаг гэх мэт

  8. Ойрдоо Бодрол блогоор ороогүй юм байна шд.

    Би харин Цэвэлийн толь хайж нилээн юм болоод, Гантулга Т.Т ах тольтой хүнээс хайж байсан үгийг асууж өгч тус болсон. Гэтэл энд нэг ийм сайхан юм байсан байх ч гэж

  9. тэргэл гэж үгний тайлбарыг мэдэх хэрэгтэй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>