Жаргалсайхан, argh!

Оллоо.мн дээр БНН-ын дарга Жаргалсайханы ярилцлага тавигдсан байсныг уншлаа. Мань хүн эхний зарим нэгэн асуултуудад овоо гайгүй хариулт өгөөд байхаар нь хөөрхий минь, овоо ш дээ гэж бодох шахсан чинь сүүлрүүгээ ах жинхэнэ далийдаг байна шт. Угаасаа “Монгол улсын ямар нэг улс оронтой нийлvvлж эрлийзжvvлвэл яасан юм бэ. Тухайлбал Японтой. Хоёр орон хоорондоо чєлєєтэй визгvй зорчдог болвол энэ нь яваандаа улс орны хєгжилд ч нэмэртэй шvv дээ. Одоо хэт vндсэрхэг vзэл дэмий шvv дээ?” гэх мэтийн асуултанд юу гэж ч хариулсан асуулт тавьсан хүнээсээ илүү ухаантай харагдахаар байсан л даа. Гэхдээ ярилцлагын төгсгөлд гууль нь цухуйв гэхчээр Жагаагийн гол зорилго тодорхой болов. Тэрээр удаа дараалан Монгол Улс ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой гэж байсан бөгөөд “Танд ерөнхийлөгч болох ямар хэрэг байгаа юм бэ?” гэдэг асуултанд хариулахдаа, “Ерєнхийлєгч маань монгол улсын зэвсэгт хvчний ерєнхий командлагч хvн. МУ-ын ерєнхий шvvх, ерєнхий прокорорыг томилдог хvн. Тэр бvv хэл УИХ-ыг татан буулгах хvртэл эрхтэй” гэв. Өөрөөр хэлбэл, тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу ардчилсан зарчмаар сонгогддог хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ыг зэвсэгт хүч хэрэглэж тараагаад, өөрийгөө хаант ширээнд залах сонирхолтой гэдгээ Жаргалсайхан илэрхийлээд авлаа. Ийм зүйл яриад явж болно гэж үү, гайхалтай юм аа… Гэтэл сэтгэгдэл үлдээсэн уншигчдын дунд Жагаагийн төлөө саналаа өгнө, дэмжинэ гэсэн хүмүүс бас байх юм… “Монгол Улсад дарангуйлагч хэрэгтэй” ч гэх шиг, “Монголчуудыг Япончуудтай хээлтүүлвэл яасан юм” ч гэнүү… бид хаашаа явна вэ?

Түүний ярилцлагыг эндээс харна уу.

PS: Жагаагийн бүдүүлэг, бусдыг доромжилсон өнгө аястай ярианд хүмүүс “шудрага, юмыг шууд хэлдэг хүн” гээд их ам сайтай байх юм… Гэхдээ хичнээн шудрага байлаа гээд өөрийгөө арай эелдгээр илэрхийлж болно шүү дээ, сонин юм аа.

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *