Хятад хип хоп

Сая далий юм үзэж явж байгаад нэг Хятад хип хоп хамтлагын тухай нийтлэл олж уншлаа. Хятадууд ер нь хип хоп стилийн хөгжим нэг их сонирхдоггүй ч, саяхнаас хип хоп хамтлагууд гарч ирж байгаа гэнээ. Эдний нэг болох Hi-Bomb гэдэг хамтлагын талаар BBC энд бичсэн байв. Энэ хамтлагын дуунуудыг эндээс татаж авч болох юм байна. Хурд муутай сайт байсан тул ямар ч байсан эхний ээлжинд хит болоод байгаа No. 1 гэдэг дууг нь сонсож үзлээ. Яахав дажгүй л дуу байна, гэхдээ нэг их дурлаад байх нь ч хаашаа юм.

Бас нэгэн Хятад хип хоп дуутай сайт энд байна лээ. Ганц хоёр дуу татаж авч сонслоо л доо… Уул нь Шанхайгийн rapper-ууд арай л бусдаасаа анги баймаар юм гэж бодсон биш бүр даанч асар түүхий дуунууд байдаг байна шт. Бүгд шахуу sample-дсан аятай байх шиг байна лээ, хальт зах зухаас нь сонсож үзэхэд.

Хятадууд хип хоп сонирхоод эхлэх юм бол уул нь манай янзан бүрийн хамтлагуудад тэнд амжилт олох боломж гарах юм шиг санагдах юм. Угаасаа энд од болоод байгаа Англиар үглэдэг Jin мэтийн Chinese-American гаруудыг Хятадад нэг их сонсохгүй биз. Ур чадварын хувьд манай rapper-ууд mainland Хятадуудтай өлхөн өрсөлдчих юм шиг байна. Яахав, хэлний асуудал хэцүү юм даа. Хятад хэлийг олигтой, утгатай lyrics бичиж чаддаг болтлоо эзэмшинэ гэдэг бас л ярвигтай байх… гэхдээ Англитай холиод үглэчихээд болох биз гэсэн. Хятад гарууд нь хүртэл ная холиод байхад…

Гэснээс, манай хамтлаг дуучид Өвөр Монголд дискээ борлуулдаг юм болов уу? Миний ойлгож байгаар, өвөр монголчууд өөрсдөө манайхны дискийг хууль бусаар хуулаад зараад байдаг юм биш үү. Монгол зах зээл багатай гээд чамлаад байдаг улс уул нь ядаж өвөр монголчуудад дискээ зараад сурчихмаар юм даа гэсэн. Нөгөө талаасаа, Хятад шиг copyright зөрчигддөг газар бас хэцүү байх л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *