Иргэний нийгмийн тухай

Сая Larry Diamond, Marc Plattner нарын “The Global Divergence of Democracies” (Johns Hopkins University Press, 2001) хэмээх ном гарчиглаж суугаад ийм нэгэн зүйл олж уншлаа. Өнөөгийн Монголын нийгэмд үүнийг ойлгох их чухал санагдав. Манайд иргэдийг төр, улс төрийн намуудын эсрэг сөргөлдүүлэх, улс төрийн хэмээх тодотголтой бүхий л үйл ажиллагааг “хор найруулалт” хэмээн ад үзэх, улс төрийн намуудын зөвшилцлийг “бялуу хуваалт” хэмээн сэжиглэх зэрэг үзэгдлүүд газар аваад байгаа билээ. Сүүлийн үед шуугиан тариад байгаа иргэний гэх янз бүрийн хөдөлгөөнүүд ч гэсэн хүмүүсийн эмзэг сэтгэлзүйгээр тоглож, асуудлыг улам даамжруулж байна. Бид нухаа авах гээд нүдээ сохлоход хүрээд байгаа юм биш үү? Улс төрийн тогтолцоондоо итгэл алдарч, төр засгаа хүлээн зөвшөөрөхөө байх бол хамгийн аюултай зүйл. Бид хаашаа явна вэ?

The danger posed for the development of political society by civil society is that normative preferences and styles of organization perfectly appropriate to civil society might be taken to be the desirable—or indeed the only legitimate—style of organization for political society. For example, many civil society leaders view “internal conflict” and “division” within the democratic forces with moral antipathy. “Institutional routinization,” “intermediaries,” and “compromise” within politics are often spoken of pejoratively. But each of the above terms refers to an indispensable practice of political society in a consolidated democracy. Democratic consolidation requires political parties, one of whose primary tasks is precisely to aggregate and represent differences between democrats. Consolidation requires that habituation to the norms and procedures of democratic conflict-regulation be developed. A high degree of institutional routinization is a key part of such a process. Intermediation between the state and civil society, and the structuring of compromise, are likewise legitimate and necessary tasks of political society. In short, political society—informed, pressured, and periodically renewed by civil society—must somehow achieve a workable agreement on the myriad ways in which democratic power will be crafted and exercised.

Juan Linz and Alfred Stepan
GDD, 97

2 thoughts on “Иргэний нийгмийн тухай”

  1. Erin ovogt M. Tulgat ahiin bichsen irgenii niigmiin todorhoiloltiig bichlee. “Gegeerch soyoljih yavtsad uzel bodol, shinj chanariin huvid bie daasan, tegsh erht irged ni niigmiin zohitsuulaltad sain duriin undsen deer urgunuur oroltsdog, tiinhuu oroltsoh erh zuin bolood uhamsariin orchin ni burdsen niigmiig helne”. Jagie chamd amjilt husey!

  2. Баярлалаа, Эрдэнээ!

    Гэснээс, иргэний нийгмийг (civil society) илүү хялбараар тодорхойлж болох мэт – иргэн (гэр бүл) болон төр засгийн хоорондын орон зайд орших хүмүүсийн хамтын ажиллагааны төрөл бүрийн хэлбэр гэвэл яаж байна?

    Өөрөөр хэлвэл,

    иргэн (гэр бүл) —- марк цуглуулагчдын холбоо, эмэгтэйчуудын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ном сонирхогчдын клуб, сууц өмчлөгчдийн холбоо, эрдэмтдийн зөвлөл, сүм хийд, улс төрийн намын үүр, нийгмийн хөдөлгөөн, сумын клуб, төрөл бүрийн спорт, урлагын нийгэмлэгүүд, төрийн бус байгууллагууд, г. м. —- төр засаг

    Хувь хүмүүс ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэж, төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж буй байдлыг л иргэний нийгэм гээд байх шиг байгаа юм. Энэхүү үйл ажиллагаа нь заавал улс төрийн шинж чанартай байх шаардлагагүй. Жишээ нь, чи долоо хоног бүр хэсэг бүлэг хүмүүстэй уулзаж, заал авч, сагс тоглодог гэж бодьё. Та хэд хаана ч ямар ч бүртгэлгүй, зүгээр л сайн дураараа нийлж, дуртай тоглоомоо тоглодог хүмүүс. Гэсэн хэдий ч, та хэдийн эдгээр уулзалтууд иргэний нийгмийн нэгэн хэлбэр болчихож байгаа юм – учир нь та нар сайн дураараа өөр хоорондоо нийлж, хамтарсан үйл ажиллагаа явуулж байна. Энэ утгаараа та нар хоорондоо харьцаж сурч, бие биенийгээ илүү ойлгодог болж байна гэж хэлж болно.

    Иргэний нийгмийг ихэвчлэн төрийн бус байгууллагуудтай холбож ярьдаг л даа. Хувь хүмүүсийн цуглаан, тухайлбал долоо хоног бүр хамт сагс тоглодог хүмүүсийн талаар тэр бүр яриад байдаггүй. Мөн иргэний нийгмийн үзэгдэл бүр “гэгээрч соёлжих” увидастай гэж ойлгогддог. Гэтэл террорист байгууллагуудыг ч гэсэн иргэний нийгмийн үзэгдэл гэж ойлгож болно шүү дээ. Хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тодорхой итгэл үнэмшилтэй хүмүүс өөр хоорондоо нэгдэж, хамтран ажиллаж байна – тэд иргэний нийгмийн нэгэн илэрхийлэл биш гэж үү? Иймд иргэний нийгмийг хоёр ангилж болох байх: хүмүүсийг өөр хооронд нь ойртуулж, бусдыг ойлгоход тусалсан иргэний нийгмийн байгууллагууд, эсвэл хүмүүсийн зожиг зан, бусдыг хүлээн зөвшөөрдөггүй өнгө аясыг хурцатгасан иргэний нийгмийн байгууллагууд.

    Бас нэг зүйл: иргэний нийгмийг иргэншсэн нийгэмтэй андуурч болохгүй мэт. Иргэний нийгэм нь зөвхөн дээрх хамтын ажиллагааны хэлбэрүүдийг тодотгох учиртай, түүнээс биш нийгмийг бүхэлд нь ангилах шалгуур биш гэлтэй.

    Хүмүүсийг хооронд нь ойртуулсан, бие биенийгээ ойлгоход тусалсан иргэний нийгэмтэй улсууд нийгмийн хөрөнгө (social capital) ихтэй байдаг. Нийгмийн хөрөнгө ихтэй нийгэмд хүмүүсийн харьцаа итгэл дээр тулгуурлаж, тэд бие биенийгээ илүүтэй хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ нь эргээд ардчилсан засаглал хөгжих суурь болдог байна. Энэ талаар улс төр судлаач Robert Putnam маш аятайхан зүйлс бичдэг юм, сонирхоход гэмгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>