Milton dies, ideas live

Хүсвэл хясна гэгчээр Бодрол ажиллахгүй байх үед яасан ч олон үйл явдал болов, ямар ч их юм бичмээр санагдав. Даанч бичих газар байхгүй байсан болохоор яаж ч чадсангүй (яахав, оффлайн бичлэг хийж үлдээгээд, одоо тавиж болох байж л дээ… гэхдээ шууд блог дээрээ бичсээр байгаад муу зан сурчихжээ).

Hot news гэх юм бол, эдийн засагч Милтон Фрийдман гуай талийгаач болжээ (гэхдээ мань хүн 90 гарсан байсан байлгүй дээ, жам юм хойно ялтай ч билээ). Нью Йорк Таймс дээр гарсан нийтлэл түүний амьдрал, амжилтыг ерөнхийд нь тоймлосон байна билээ, мөн эдийн засагч Gary Becker, найз Richard Posner нарын хамтын блог дээр Фрийдманы онолын талаар сонирхолтой бичлэг тавигдсан харагдана лээ. Монголд Фрийдманы 1-2 ном хэвлэгдэж, түүнийг хүмүүс ерөнхийд нь мэддэг болсон байх. Ер нь манайд сүүлийн жилүүдэд Фрийдман, Хаек нарын либертариан нөхөд учиргүй моодонд ороод байгаа. Хүмүүс тэднийг сонирхох болсон нь “Алтан тариа” ХХК-ийн захирал Цэнгүүн тэргүүтэй хэсэн бүлэг нөхөд дээрх сэтгэгчдийн бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулж, хэвлэгдэх явдлыг дэмжиж, нийтэд сурталчлах явцад анхаарч эхэлсэнтэй холбоотой болов уу. Power of ideas гэж… хэд гурван ном хүмүүсийн үзэл бодлыг үндсээр нь өөрчлөх чадалтай гэж бодохоор бас л гоё шүү. Нөгөө талаас, асуудлыг бүх талаас нь харж, тал талын үзэл баримтлагчдын номыг уншин байж өөрийн гэсэн дүгнэлт хийхгүй бол туйлшрах тал бий л дээ.

Гэснээс, дээр дурдагдсан Becker, Posner нарын блог дажгүй юм байна лээ. Pr. Becker-ын ажлуудыг өмнө нь сурах бичгээс уншиж байсан биш тэмдэглэлийг нь унших хувь тохионо гэж санасангүй. Харвардын профессор Манкив бас блогтой юм байна лээ, түүний Интермедиат Макро сурах бичгийг идэх шахаж билээ. Юм хөгжинө өө гэж…

2 Comments

  1. mankiw guain nom uneheer dajgui shuu.nomiig ni neg unshaad suuchihaar zogsmoorgui baidag ym.hediigeer ediin zasag sudlaj ehleed 3 sar garan bolj bgaa ch ehlel uneheer dajgui bna.odoogoor bol ene nomoor ediin zasgiin hicheeliinhee ehleliig tavij bgaadaa bayrlaad barahgui bna.yag ooriinh ni helsneer ediin zasag minii huvid dur sonirhol mini bolj bna.neeree ta haana surdag ve?yadag ch bsan ediin zasagch ym shig bna.hoishdoo sanal bodloo soliltsoh,asuuj lavlah zuil baival asuuj baij bolohuu?bas unshval zugeer gesen ediin zasgiin nomnuud baival nadad helj tuslaach.gehdee surah bichigrhuu nom bish baival zugeer shuu.bayrlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *