random thoughts on a friday night

Хааяа зүв зүгээр сууж байгаад юу ч юм бэ дээ, бичмээр болдог юм… Даанч яг юуны тухай бичихээ мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй суусаар байгаад тэр мөчийг алдчихдаг нь харамсалтай. Эдгээр мөчүүдийг цуглуулсан бол хачин урт ном бичих хугацаа гарах байсан даа… Гэхдээ даанч тэднийг цуглуулж болохгүй, тэд бүр мөсөн үгүй болсон… Ингэж бодохоор аймар санагддаг юм. Хором бүр асар их зүйл хийж бүтээх потенциал хадгалдаг ч, тэр бүрийг чи хэзээ ч ашиглаж чадахгүй гэдгийг мэдрэх чамд аймаар санагддаггүй гэж үү? Бодоод байх нь ээ, би дэндүү сентиментал юм аа… пост-модернизм, панк рокын үед амьдрах ёсгүй байж. 18-р зууны Европын сэхээтэн айлд төрсөн бол балай авахгүй юу. Вивальди сонсоод л… даанч Вивальдигаас илүү панк рок нь надаа ойрхон байдаг нь харамсалтай. Иймэрхүү үед би өөртөө орон гэргүй гүйлгачин мэт санагддаг юм…

You may also like

3 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *