Талархал

Манай гэр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нь сарын өмнө л асар том давуу тал байлаа. Агаар сайтай, утаа униаргүй, чимээ багатай, мөн Нарны замтай ойрхон тул хотын хаа ч хүрэхэд хялбар гэх мэт. Гэтэл Энхтайвны гүүр засварт орсноор манайх шууд хог дээр гардаг байна шт. Хуучин Төв шуудан руу 5 минутын дотор хүрдэг байсан бол одоо замд бүтэн цаг зарцуулдаг болов. Замын Цагдаагийн өмнөх уулзвар гэхээр л дотор арзайгаад, гэрээсээ гармааргүй санагдаж энэ тэр… Гэхдээ яахав ээ, хүн юм бүхэн дасдаг юм хойно, нэг л мэдэхэд өнөөх нэг цагийн түгжрэлдээ дасчихсан байх юм. Яг цагаа тулахаар нэг цаг замд гацах зуур янзан бүрийн юм хийж болдог юм байна:

1. Хамгийн прагматикаас нь эхэлье… өглөө гэртээ цай уух шаардлагагүй болсон. Ойр зуурын идэж уух зүйлээ аваад л зам зуураа иднэ, ууна… Цагийг бол навс хэмнэж байгаа юм чинь. Цайгаа ууж дуусчихаад нүүр амаа янзална, будаж шунхадна. Тасалгааны хиймэл гэрэлд бус шууд байгалийн гэрэлд будаж байгаа болохоор хамаагүй мэдрэмжтэйгээр будна. Өнөөх машины цуваа нэг юм хөдөлж гийгүүлэхэд замын нүх таарч новшрохгүй бол шүү дээ. Ямар ч байсан цаг хэмнэж л байгаа юм.

2. Ном, сонин унших боломжтой болсон. Ялангуяа зам зуураа сонин гарчиглах их зүгээр юм билээ. Тэнд ч ийм дайн болж байна, энд ч ийм асуудал үүссэн гэсэн утгатай нийтлэл уншсаны дараа замын түгжрэл маань юу ч биш санагдаж, шууд тайвширч энэ тэр…

3. Утсаар ярих… Энхтайвны гүүр хаагдсанаас хойш найз нөхөдтэйгээ хамаагүй дотно болоод байгаа. Аргагүй шт, найзуудтайгаа утсаар ч ярьж амждаггүй байсан хүн чинь өдөрт бүтэн хоёр цаг утсаар ярих завтай болчихож байгаа юм чинь… Хувийн амьдрал эрс сайжирсан.

4. Хүмүүстэй танилцах… Замд асар удаж байгаа юм чинь адилхан түгжрэлд орчихоод байгаа бусад жолооч нартай танилцах боломжтой болж байгаа юм. Нэг гэм нь манай Хан-Уул дүүрэгт царайлаг залуус маш ховор юм шиг байна лээ. Хажууд боломжийн залуу зогсож таарсан тохиолдол нэг ч гараагүй… гэхдээ Энхтайвны гүүр ашиглалтанд ортол дахиад бүтэн хоёр сар шахуу байгаа л даа… найдвар тасрахгүй л байна, :D.

5. Бясалгал хийх… энэ янзаараа юун Далай лам, ариусаад балай авах нь ээ. Үе үе нэг гар тэнэгтэж сигналдаж, хариуд нь би учиргүй уурладгийг эс тооцвол би ч гэгээрлийн замд яваа л даа.

гэх мэтчилэн цааш нь яриад байвал зөндөө л юм байна дөө…. зарим нэг нь арай too private юм. Ямар ч байсан өөртөө цаг гаргах завшаан олгож буй Энхтайвны гүүрийг засварлахаар шийдвэрлэсэн УБ хотын захиргаа, засгийн газартаа баярлалаа. Та наргүйгээр би яанаа?

You may also like

62 Comments

  1. Narnii zam gej yu be? manaih 120d bdag, ene zun ochson bol bolgloroond bodlogshirsoor btal taarah n bsan bshd. Han uuld gaigui zaluu bdaggui ni unen bol tegeed bur nermees boloh bj. UBd neeree monorail barih surag garsan hurdlaasai bilee. ochihooroo guuren zam deerees mashintai userch uzmeer bhiin.

  2. han uul duureg chine ugaasaa uildveriin ajilchdyn horoolol buyu hamgyn yaduu duuregt ordog. yadaj gants oligtoi surguuli baihgui shuu dee. yaj saihan zaluu baihav dee.

  3. Enhtaivanii guuriig Hyatadiin tuslamjaar zasaj baigaa gesen. Bas bolj l baina.
    Traffic-t gatsah um bol Jagie-s huulaad.. bas hoorhon zaluu semheneer taarchih ch biluu. Mongold erin aytaihan zaluu ikh tsoohon gej unen baih, deerees ni gaigui neg ni bugd turuuleed huntei bolchihdog. Harin ohiduud ni hamaagui hoorhon bolj baigaam busuu.

  4. Bi chine 19-iin huuhed dee. 19-iin uilchilgeenii toviig toirch hun bolson. Ajilchnii rayon geheeree yaduu humuus baidag gej bolohgui. Yaduuchuud ni kombinatiin 3 davhar shar bairnuudad baidgiin.

    Odoo bodohod huuhed nasnii hamgiin goyo ueuud 19-d ongorson. I love that place so much! So many beautiful memories and dreams, so vivid. Butsaj ochihod saihan dursamjuud sanagddag ch tanih hungui, naizuud nuuchihsen esvel oor humuus bolchihson baidag yum. I felt like the good old days were dying under the new. I didn’t like the new place, but some little kid might like it as just as I have liked the old. Then you know, time to let go the old and search for your little piece of paradise…

  5. alhssan ni hamaagui deer, ih bodoj l 20 minut. haaya tiisheegee yavahaaraa taksinii mongo hemnene shuu dee.

  6. Enkhtaivnii guur zasagdaj bh ued … bj dee gesen saikhan dursamjtai l uldeh bh daaa
    Ai hoorhii, saikhan l amidrakhsan daa

  7. uneniig helehed bodroliin dotor hamgiin sonirholtoi n nadad Admin n yum shig sanagddag l daa. Tgd ter sonirholiinhoo daguu savaagui neg asuult bhiim. Jagie chi ene ih zuiliig amjuulaad bhiig bodohod, joloochtoi mashin heregledeg hun yumuu ali esvel asar mundag joloo baridag bhnee dee. nadaa ch gesen chini sense of humour yu yunaas iluu taalagddag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *