Толгойгоо ажиллуул!

Сүүлийн хэд хоног шөнө дөл хүртэл дэмийрч, ном сонин эргүүлж, мартагдсан дуунуудаа сонсож, янзан бүрийн төлөвлөгөө хийж, далий зүйл мөрөөдөж суулаа. Сайхан л байлаа. Хааяадаа ингэж байхгүй бол нэг л мэдэхэд өдөр тутмын асуудалдаа хэт баригдаад, учраа мэдэхгүй жирийн нэгэн кноп дарагч болчих юм шиг санагдах юм. Нэг л мэдэхэд толгойд орж ирэх бодлууд “За байз, би маргааш тийм юм хийх ёстой, нөгөөдөр хүнтэй уулзана, зав гаргаад тийшээ орно” гэх мэтээр хязгаарлагдаж эхлэнэ. Үүнийг анзаарахгүй, өөрт ноогдсон ажлаа хийх төдий урдахаа хараад л яваад байвал сүүлдээ өөр зүйлийн талаар бодох ч сэхээгүй болох мэт…

“Jagie, чи толгойгоо ажиллуулаач ээ”. Жоохон байхад аав надаa байнга ингэж хэлдэг байж билээ. Хэлэх тоолонд нь би гайхаад л, сүүлдээ толгойгоо ажиллуулахгүй бол загнуулна, яана даа ухааны юм боддог болсон юмдаг. Ааваас юм асуухаар, “Чи өөрөө толгойгоо ажиллуулаач ээ, битгий залхуур” гэж хэлнэ. Би ч хөөрхий аль болох “толгойгоо ажиллуулчих” санаатай л үзэж тараад байдаг байлаа. Заримдаа бусад хүүхдүүдийн аав нар “толгойгоо ажиллуул” гэж загнадаггүй юм байна лээ, манай аав өөдгүй гэж бодоод аавдаа гомдоно. “Аав заавал миний толгойг ажиллуулж яах гээд байгаа юм бэ, зүгээр байж л байна биз, хэцүү юм бэ” ч гэж бодно. Гэтэл одоо бодоход үүнээс илүү зөвлөгөө үгүй байж…

Толгойгоо байнга ажиллуулах хэцүү л дээ. Гаднаас ирж байгаа мэдээллийг тэр чигээр нь хүлээж аваад, өөрөө огт бодолгүй ажлаа автоматаар хийгээд баймаар санагдах үе зөндөө гарна. Гэхдээ заримдаа залхуураад, ном уншаад ойлгохгүй эсвэл хичээл дарамттай болоод ирэхээр “Tолгойгоо ажиллуулаач ээ” гэж өөртөө хэлэхэд арай л өөр болдог юм. Сонин шүү, нөгөө асар дурамжхан хүлээж авдаг байсан үгээ өөрөө өөртөө хэлээд сууж байдаг… амьдралаа гэж.

Хамгийн чухал нь толгойгоо ажиллуулах… залхууралгүй толгойгоо ажиллуулах…

PS: сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ… гэхдээ яадаг юм, I am a cheesy person, so be it! 😀

You may also like

7 Comments

  1. Goyo sanagdlaa. Hicheelee hii gehed n zursuur yavna da. Odoo hicheelee hii geheer durgui hureh yum. Hun yagaad iim zuruud bdiin boldoo. Huurch bultsaar etsest n uuriiguu huursnaa oilgoloo. Tolgoigooroo gazar shaaj shoroo atgan megshin uilahdaa, uuriin erhgui nulims unagan duulav. :”>

  2. Дахиад нэг бага насны дурсамжаа эргэн бодоё. Би дунд сургуульд 10 жил сурахдаа 2 жил нь л Онц дүнтэй төгсөж байсан. Бусад нь дандаа Дунд дүнтэй төгсөж билээ. Манай өвөө надыг миний хүү захидал бичих чадвартай болсон бол хүрээд ир, мал малал гэдэг байж билээ. Гэтэл манай аав ээж 2 зөвшөөрөөгүй. дараа нь өвөө миний хүү лам болбол том лам болно доо гэдэг байж билээ. гэтэл би зөвшөөрөөгүй. Ер нь манайх энэ тэр шашин шүтээд байдаггүй л дээ. Өвөө маань харин яах гэж тэгэж хэлсэн юм бол мэдэхгүй юм.Аав надыг чи айлын том хүү, тийм учир гэр бүлдээ хариуцлагатай хүн гэж хэлдэг. Надыг бага байхад ирдэмтэй хүн болоороо гээд хотоос ирсэн хэдэн цагаан толгойтой хүмүүст үнсүүлж байж билээ. Одоо бодоход тэр хүмүүс профессор багш нар байжээ гэж.

  3. Уулын , дунд сургуулийн монгол хэлний багш тань биеийн төлөөний үгийг тийн ялгалаар хэрхэн хувиргахыг нэг л буруу заасан юм шиг санагдлаа .

    ” Намайг Уулын гэдэг ” .
    ” Надыг Уулын гэдэг ” .
    Дээрхи хоёр өгүүлбэрийн аль нь зөв бэ , Уулын ? 😀

  4. To Uuliind

    Minii bodloor medleg gedeg bol
    Uhaan
    Bolobsrol 2-oos burdeh estoi gej boddog uchir ni bolobsrol gedeg bol chi nomiin duu sonsonoor amidraliig harj tuuniig niigmiin zarim neg heregtei salbart hudaldaj idne gesen ug.
    harin uhaan gedeg bol amidraliin ooriinh ni bichigdeegui huuli alibaa asuudald herhen handah humuusiin eb duig olj hariltsah amidraliin heb mayag yum
    Hun uhaantai baina gedeg chini ali aliig ni hosluulahiig helj baigaa yum sh dee. harin hun bolgon uniig hosluulj yaj chadah be dee. Oor deeree jishee abie l daa. Bi 10 jil neg 4 dungui surj 100 unelgeetei Altan Medal-tai togsoj Ih surguuliin shildeg oyutan baisan bol amidraliin tal deer eb duigui hunii ebiig olj chaddaguigees bolood zondoo olon saihan bolomjiig aldsan.
    Tegeed odoo ter Uhaan gedeg yumiig chini haigaad surah ih tsag huch zarsan ch ih hezuu yum aa.
    Iimees tolgoigoo ajiluulna gedeg ch bas gantshan utgatai ug bish baih shuu.

  5. Надтай уулзсан хүн надыг “Их Эсэргүү” гээд надаас нэр чинь мөн биз дээ гэж тавлах үед надаар даажигнаад байгаа юм шиг сэтгэгдэл надад төрдөг тул надын дургүй хүрээд над мэтийн хүмүүсийг зүгээр байлга гэж өмнөөс нь агсарна.

  6. Оюун ухаан…

    Бид ОЮУН УХААН гэж ярьдаг. УХААН бол социокодоор дамждаг нийгэмших үйл явц, орчны нөлөө, хүмүүжлийн үр дүн, олдмол шинж байхад ОЮУН гэдэг бол биокодоор дамждаг удамшихуйн, төрөлхийн шинж юм.

    Ухааныг эзэмшсэн хүмүүжилтэй хүмүүсийн нийтлэг дүр бол нийгэмд зөвхөн өөрсдийгөө л болгож явдаг, амьдралын ерөнхийдүү арга ухаантай болохоос тэд мөн чанартаа ТЭЖЭЭГЧИД БИШ юм. Тэд нийгмийн бага зэрэг долгилол, өөрчлөлтөд өртөн тэнцвэрээ алдах, эзэмшсэн мэдлэг чадвар, ухаан нь хоцрогдох, улмаар тэжээлгэгчийн армид шилжих магадлал ихтэй. Зах зээлийн шилжилтийн үед энэ магадлал асар ихэссэнийг бид бэлээхэн харж байгаа.

    Тэгвэл оюуныг эзэмшиж төрөлхийн авъяас чадвараа нээн хөгжүүлж, хийгмийг яран гарч ирж чадсан хүмүүс хэзээ нэгэн цагт нэг хэсэг хүнийг тэжээх төдийгүй, зарим тохиолдолд тэдний хийсэн бүтээсэн нь шинжлэх ухааны хөгжилд түлхэц болж байдгаараа жинхэнэ ТЭЖЭЭГЧИД юм. Тэдний дотор ядуу зүдүү байж үр дүнд хүрсэн ч хүн бий. Альберт Эйнштейн, Альфред Нобель, Моцарт, санхүүч Сорос гээд л.

    Тэгэхээр бидний боловсролын систем ТЭЖЭЭГЧИД рүү чиглэг ёстой. Мэдээж бүгд тэгээжч болно болж чадахгүй. Капитализм бол үйдвэрлэл, нэн түрүүнд үйлдвэрлэл юм. Капитализмыг боловсролоос, номноос эхлэх ёстой байна гэж хэзээ ойлгоно тэр цагт л капитализм биднийг тэжээнэ. Мөн хүн чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байх явдал, өөрөөр хэлбэл оюун ухааны эрх чөлөө, Энэ бол Ардчилалын нэг том тулгуур зарчим. Бас хамгийн том эрх чөлөө гэж хэлж болно.

    Энд бидний 10 жилийн боловсролын системийн гажуудал, дутагдалтай тал дээр шүүмжилмээр байна. Түүний дотор багшийн заах арга зүй болон сурагчийн сурах арга зүй, арга барил дээр нэлээн ажиллах ёстой гэж бодох юм. Арга зүй эзэшинэ гэдэг бол их чухал. Энэ тухай бодролчуудтай дараа дахин ярилцая.

    nbzg-д: Тийн ялгалалыг тухайн үед буруу, зөв заасаныг сайн мэдэхгүй юм. Дунд сургуульд байхдаа Монгол хэлний хичээлд маруухан байсан нь үнэн. Гэхдээ хүн илэрхийлэх зүйлийнхээ логик утга санааг илэрхийлж чадаж байх ёстой гэж бодож байна. Дараа нь бичгийн дүрмийг судлая…

  7. “Эх Исэргүү” гээштээ кекеке

    Над гэж нутаг усны аялгуу шүү дээ. Нададыг гэсэн биш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *