Намрын халил

Намар болохоор яагаад ч юм далий далий ном уншмаар санагдаад байдаг юм – өчигдөр намрын эхний өдөр гэсэн биш Достоевскийн “Двойник” романыг уншиж дуусгав. Достоевский нээрээ агуу шуу, түүний зохиолуудыг унших тоолонд янзан бүр болдог юм. Би ч угаасаа хүн шиг ном уншья гэхээрээ л Достоевский шүүрч авдаг хүн дээ… Анх “Записки из подполья”-г уншчихаад нэг хэсэгтээ л шүтэж билээ. Цаашлаад мэдээж “Преступление и наказание” байна, “Братья Карамазовы” байна… “Двойник”-ийг урьд нь уншиж байгаагүй болохоор их сонин байлаа.

Достоевский анхны роман болох “Бедные люди”-гаа 23 настайдаа хэвлүүлсэн гэдэг (яг надтай чацуу байсан юм байна шт – damn, би 23 хүрчихсэн гэж үү… surreal). Уг зохиол Петербургт асар шуугиан тарьж, залуу зохиолч юу юугүй алдартай болсон байна. Аргагүй л дээ, “Бедные люди” хөөрхөн зохиол шүү… Варвара Макарт Гоголийн “Шинель”-ийг уншаарай гээд өгөхөд Макар учиргүй гомддог хэсэг нь бас л эвгүй. Достоевскийн хэвлүүлсэн хоёр дахь ном нь саяны “Двойник”. Энэ удаад түүний зохиолыг хүмүүс нэг их таатай хүлээж авсангүй – Белинский “Двойник”-ийг шал хэрэггүй ном гэж дүгнэсэн нь тухайн үеийн уур амьсгалыг илтгэнэ биз. Ямар ч байсан “Двойник”-т Гоголийн нөлөө асар мэдрэгдэж байна билээ: “Двойник” нэг ёсондоо “Шинель”, “Нос” хоёрын эрлийз юм уу даа.

Достоевский зарим талаараа зохиолч гэхээсээ илүү сэтгэл зүйч мэт санагдах бөгөөд зарим хүмүүс түүнийг Фройдоос өмнө психоанализ гээчийг нэвтрүүлсэн ч гэж ярьдаг. Энэ утгаараа “Двойник” тэр чигтээ Голядкины case history буюу өөртөө итгэлгүй, учраа мэдэхгүй, Петербургийн “чиновнический мир”-т өөрийгөө гээсэн, төөрөлдсөн нэгэн албан хаагчийн солиорлын түүх гэлтэй. Хөөрхий Голядкиныг заримдаа өрөвдөх шиг, заримдаа үзэн ядах шиг… Multiple personality disorder гэх нэр томьёо гарч ирээгүй байхад Достоевский аль хэдийн түүнийг дүрсэлчихсэн байдаг…

19-р зууны Оросын уран зохиолд Голядкин шиг “человек из подполья”-гийн дүр асар олон шүү – тухайн үеийн нийгэм тийм л байсан байх. Зарим талаараа өнөөгийн Монголын нийгэмтэй их төстэй ч юм уу… Гэснээс, Гоголийн “Мёртвые души” жүжиг манай Драмын театрын тайзнаа тавигдаж байгаа гэсэн, сонирхолтой болж магадгүй.

Достоевский уншихаар депрессдээд байдаг юм… тэгсэн хэрнээ мэдсээр байж уншдаг наасан, closet masochist юм уу хаашаа юм. Нэг гар Достоевскийг “he usually preferred to be violently unhappy rather than to be mildly happy” гэж тодорхойлсон байна билээ… perhaps the same goes for me as well.

3 Comments

  1. Something in the way

    Underneath the bridge
    The tarp has sprung a leak
    And the animals I’ve trapped
    Have all become my pets
    And I’m living off of grass
    And the drippings from the ceiling
    It’s okay to eat fish
    ‘Cause they don’t have any feelings

    Something in the way
    Something in the way

    Underneath the bridge
    The tarp has sprung a leak
    And the animals I’ve trapped
    Have all become my pets
    And I’m living off of grass
    And the drippings from the ceiling
    It’s okay to eat fish
    ‘Cause they don’t have any feelings

    Something in the way
    Something in the way

  2. Neg udaa aav maani naiziindaa ochij unshikh nom avna gej kheleed garch yavakh gekhed n bi Ta nogoo Master Margarita khoeroo unshaach dee gej khelj bilee. Kharin aav min ter nomiig namar unshikhad saikhan baidag um gej bilee. Bi tegekhed n gaikhaj baisan, odoo ch uchiriig n sain oldoggui um.Tanii blog ter yavdliig sanagduulchikhlaa… Ingeed l boloo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *