9-р сарын 1-нд

Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлаа даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар… Их сургуульд харин арай л өөрөө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэх үү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу… ядаж байхад хайрын бурханаа харж баясах \завсарлага хүртэл үр дүнтэй шүү\. Хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр …

Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч \ойлгож болмоор\, ихэнхи нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлого, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. Захирал бол үнэндээ л тасархай, 1:30 минут мань хэдэн оюутнуудыг бараг алга болгочихоод гарна даа, аргагүй дээ, шалдан оюутан бүү хэл Ph.D багш нарыг ч жижгэрүүлдэг бука толгой юм чинь \хальт дурлалуу яалаа\. Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyotа унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, та нар Benz-ийг ядаж мөрөөдөж байгаач… ингэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захирлыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо. Гэтэл бас нэг тохиол, хичээл дээр нэг багш хятадын чиглэлээр түүх яриваа, МЭӨ 221 онд хятадыг анх нэгтгэсэн Цинь Ши Хуанди гэж аюулын харгис хаан гарч ирүүтээ хамаг номнуудыг шатаан, тэрэг тэргээр галдаад л шатаагаад л … оюутнуудын нүдэнд үлгэрийн киноны чөтгөр шуламын инээд харагдтал ярих багшийг биширмээрээ.

Цагаан хэрмийг бариулсан \үнэндээ бол холбож дуусгасан\, хятадын түүхэнд анх удаа засаг захиргааны нэгдсэн систем тогтоож, жин хэмжүүр стандартыг улс даяар хэрэгжүүлсэн гээд олон гавьяатай ч өөрөөсөө түүхийн он тооллыг эхлүүлэхээр зүтгэдэг, ном шатааж дөвчигнөдөг бусдын адил “би” төвтэй дарангуйлагч байж дээ гэсэн шүү юм бодонгоо тэртээ хоёр мянганы өмнө талийж одсон харийн хааныг ном шатаасанд нь бухимдан зүхэж байгаа багшийнхаа ууртай царайг ширтэж суутал хонх дррррр. За тэр ч яахав, гэсэн явж байтал саяхан нөгөө мунхаг хааны тухай дахин олж уншив. Мань эр яах гэж түймэрдээд байсан гэхээр ердөө л тухайн түгшүүрт цаг үеийнхээ оюун санааны эрэлт хэрэгцээгээр үүссэн философи урсгалд автсан байжээ. Хятадын эртний Кунзын юмуу Бомбын аядуу сургаалиуд нь самуун цагт практикт хэрэгжүүлэх бодит чанартай байж чадаагүй бөгөөд бие даасан салангид олон вассалыг нэгтгэхэд төрийн эздэд хүмүүст буян болох идеалист хөтөлбөр биш, харин захиргааны тулгасан, шинэ бэрхшээлийг давах бодит арга хэрэгтэй байж л дээ. Энэ шаардлагаар легист буюу хуулийн дэгийнхэн номлолоо хүчтэй нэвтрүүлсэн нь төгс цэцэн төрийн эзэн улс төрийн нэр хүндийнхээ хүчээр хүмүүсийн санааг нэгтгэж тэднийг хэрүүл маргаангүй амьдралын жинхэнэ замд оруулна гэж үзээд үзэл суртлын нэгдлийн төлөө МЭӨ 213 онд өмнөх үеийн бүх урсгалуудын ном судрыг тэнгэрт өргөсөн нь тэр байжээ. Гэхдээ миний анх авч байсан гэнэн төсөөлөл шиг ном бүрийг үзэн ядсан бус анагаах ухаан, зурхай, тооны ухаан гэх мэт үзэл сурталд шууд хамаардаггүй байгалийн ухааны номыг үлдээсэн юмсанжээ. \Багш тэгж бачуурах хэрэггүй л байж\.

Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.

За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд! Монголын үрс маш олон болтугай, бүтэн боловсролтой иргэд бүр олон болтугай.

You may also like

16 Comments

  1. Another brick in the wall ( Part II )

    We don’t need no education
    We don’t need no thought control
    No dark sarcasm in the classroom
    Teacher leave them kids alone
    Hey teacher ! leave the kids alone
    All in all it’s just another brick in the wall
    All in all you’re just another brick in the wall

    We don’t need no education
    We don’t need no thought control
    No dark sarcasm in the classroom
    Teacher leave the kids alone
    Hey teacher ! leave us kids alone
    All in all you’re just another brick in the wall
    All in all you’re just another brick in the wall

    Ханан дахь нэгэн тоосго ( II хэсэг )

    Бидэнд хичээл , сургууль хэрэггүй .
    Бидний бодлыг хянах хэрэггүй .
    Анги дахь хорон үг бидэнд хэрэггүй .
    Багш аа , тэднийг тайван орхи .
    Багш аа ! Биднийг тайван орхи .
    Энэ бол зөвхөн ханан дахь ээлжит нэгэн тоосго билээ .
    Чи бол зөвхөн ханан дахь ээлжит нэгэн тоосго билээ .

    Бидэнд хичээл , сургууль хэрэггүй .
    Бидний бодлыг хянах хэрэггүй .
    Анги дахь хорон үг бидэнд хэрэггүй .
    Багш аа , тэднийг тайван орхи .
    Багш аа ! Биднийг тайван орхи .
    Чи бол зөвхөн ханан дахь ээлжит нэгэн тоосго билээ .
    Чи бол зөвхөн ханан дахь ээлжит нэгэн тоосго билээ .

  2. ” Дунд сургууль хүнийг өөрийн гэх өнгөгүй болгож орхидог ” , ” Дундаж сургууль тухайн нийгмийн дүр төрхийг илтгэдэг ” , ” Хичээлгүй хүүхдүүд үймүүлэхээс хэтэрдэггүй ” , ” Сургууль , цэцэрлэг нийгмийн хялбаршуулсан загвар ” , ” Бүх нийтийн боловсрол нэн чухал ” , ” Бусад үгүйгээр бидний мөн чанар бүрэн илэрч чадахгүй ” , ” Ямар ч цаг үед бүрэн аз жаргалтай амьдарч чадах хүмүүс байдаг ” , ” Цаг үргэлж зураасны цаана амьдрах хүмүүс байдаг ” …

  3. ” … Залхаагч , цээрлүүлэгч сургууль сөнөөсөй.
    Зааварлагч зөвлөгч багш тэтгэвэрт гараасай …
    Сургууль нураасай .
    Сургууль нураасай . ”

  4. Зарим газар хүүхдүүд ” Сургууль нураасай ” , ” Багш аа ! Биднийг тайван орхи ” гэж байхад , Афганистанд Талибын дэглэмийн үед охид , бүсгүйчүүд үгүй болох аюулаас үл эмээн , нууц байдалд бичиг үсэгт суралцаж байсан .
    Хязгаарын нөхцөлүүдэд л тухайн зүйлийн мөн чанар бүрэн утгаар илрэн гардаг мэт .
    Сайн сайхан уруу тэмүүлэх тэмүүлэл бүхнээс хүчтэй билээ .

  5. Хориг зөрчихүй үхэл , шатлан өргөжих бүтээлч танин мэдэхүйтэй шууд холбогдох тохиолдолд түүний сэтгэл татах чанар ер бусаар гэрэлтдэг мэт .

  6. Pink floyd-ын “Another brick in the wall”, Афганистаны охид бүсгүйчүүдийн нууц байдалд бичиг үсэгт суралцаж байгаа хоёрыг харьцуулж болохгүй байх л даа. Нэг талд нь institutionalized education (загваржуулсан боловсрол гэх үү)-ыг эсэргүйцэж байгаа хүмүүс, харин нөгөө талд нь эрдэм мэдлэгийн эрэлд хатаж яваа хүмүүс байхад гэсэн, хэхэ.

  7. Учрыг ойлгоход тусалсанд баярлалаа .
    Дараах байдлаар илэрхийлвэл ямар вэ ?
    Хэт загваржсан боловсролын систем бие хүнийг үгүй болгох байдалд хүргэх , нууц байдалд бичиг үсэгт суралцах нь нийтийн боловсролын хязгаарын нөхцөлүүд байж болох юм .
    Хязгаарын нөхцөлүүдэд тухайн зүйлийн мөн чанар бүрэн утгаар илрэн гардаг мэт .

  8. ” Нийтийн боловсрол юунд хэрэгтэй вэ ? Нийтийн боловсролын системийн бие хүнтэй харьцах харьцаа ямар түвшинд байвал зохистой вэ ? ” гэсэн асуултуудын хариуг олоход дээрхи жишээнүүд ( ” Ханан дахь нэгэн тоосго ” , ” Сургууль нураасай ” , Талибын дэглэмийн үед нууц байдалд бичиг үсэгт суралцаж байсан Афганистаны охид бүсгүйчүүд ) тус болж болох юм .
    – Ингэхэд та заах аргын нэгдэлд ажилладаг юм биш биз ? 🙂

  9. Хэхэ, заах аргын нэгдэл үү гэсэн…

    Гэснээс, хэт загваржсан боловсрол хязгарын нөхцөл мөн гэж үү?

  10. Заах аргын нэгдэлийн ажилтан nbzg , нийтийн боловсролын систем бие хүнийг үгүй болгох аливаа илрэлүүдээс ангид байх ёстой гэсэн санааг гаргахыг зорьжээ . 🙂

  11. хэхэ, заах аргын нэгдлийн туслах ажилтан миний бие нийтийн боловсролын системийн пийлсооп нь угтаа бие хүнийг үгүй болгох (үгүй болгоно гэдэг арай хатуу уг байна аа – загваржуулах) увидас агуулдаг гэсэн санааг гаргахыг зорьлоо гэсэн, 😀

  12. Бүх нийтийн боловсрол байхгүй нийгэмд амьдарч бна гээд төсөөлөхөд бэрх бна шүү. Бие хүнийг загваржуулахгүйн тулд шинээр нэг хөтөлбөр гаргалаа гэхэд тэр нь бас л арай дэвшилтэт байдлаар загваржуулаад эхэлнэ. Ерөөсөө бүх нийтийн юм чинь … харин бие хүнээ аврахыг хүсэж бгаа хувь хүн хүсвэл өөрөө үүнд хамрагдахгүй байж болно шүү дээ, энэ л манай цаг үеийн нэг давуу тал юм уу даа.

  13. Бие хүний бусдаас ялгарах онцлогийг нийтийн боловсролын систем бий болгодоггүй гэсэн үнэнийг мартсан заах аргын нэгдлийн ажилтан nbzg – г 3 сарын хугацаагаар , цалингийн 75 % – р торгосугай .

  14. Ee burhan mini, bi yamar azaar hicheelee hiidegguy baisan yum be! Hiisen bol ch odoo udiid individual baidlaa aldchihsan baij tun medeheer baisan bna shd 😛

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *